Хөгжиж буй орнуудад вакцины туслалцаа үзүүлэхийг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны ээлжит хэвлэлийн бага хуралд оролцохдоо "Нөхцөл боломжтой, хүчин чадалтай улс орон, ялангуяа өөрийн орны хэрэгцээ шаардлагаас хамаагүй илүү вакцины нөөцтэй улс бодит үйл ажиллагаагаараа хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг ажилд дэмжлэг үзүүлэхийг Хятадын тал хүсэж байна" гэжээ.

Жао Лижянь хөгжиж буй улс орнуудын цар тахлын эсрэг ажилд Хятад улсын үзүүлсэн дэмжлэгийн талаар танилцуулж хэлэхдээ, "Хятад улс вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн амлалтдаа бодит үйл ажиллагаагаараа харуулж байгаа. Өнөөгийн байдлаар Хятад улс олон улсын нийгэмлэгт 350 гаруй сая тун вакцин хангаж, 80 гаруй оронд вакцины тусламж үзүүлэн, 40 гаруй оронд вакцин экспортлов. Үүний зэрэгцээ, Хятад улс хөгжиж буй олон оронтой технологи солилцон, хамтран үйлдвэрлэх арга замаар вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх ажлыг эрчимтэй ахиуллаа. Хятад улс хөгжиж буй орнуудын яаралтай хэрэгцээнд зориулан "Коронавирусийн вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд эхний ээлжид 10 сая тун вакциныг өгөхөөр болоод байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.73.215) 2021 оны 06 сарын 17

zail hujaa sda

0  |  0
low(192.82.85.93) 2021 оны 06 сарын 17

haha

1  |  0
Top