Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн хоногт нийт 280 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрвөн хүн гэмтэж, орон нутгийн замд хоёр хүн гэмтжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт суудлын авто машины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн бол Баянгол дүүрэгт суудлын авто машины жолооч нь суудлын авто машинтай мөргөлдөж жолооч, зорчиж явсан хоёр зорчигчийн хамт гурван хүн гэмтсэн байна.
Харин Баянхонгор аймагт хоёр мотоцикл мөргөлдөж зорчиж явсан нэг иргэн бэртжээ.
Сэтгэгдэл ( 0 )