Дуучин Р.Номин-Эрдэнийн ”TNT” зочид буудал шатлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

 

 Сүүлийн үед уран бүтээлээсээ илүү бизнесийг нэгдүгээрт тавих болсон дуучин Р.Номин-Эрдэнийн эзэмшдэг “TNT” зочид буудал өнгөрсөн бямба гарагт шатжээ. Дуучин Номин энэхүү зочид буудлыг “N fashion” нэртэй брэнд хувцасны дэлгүүр нээснийхээ дараа ах нарынхаа хамт өнгөрсөн жил худалдан авч бараг гурван одтой зочид буудлын хэмжээнд хүртэл тохижуулсан юм.  Цахилгааны утаснаас гал гарсан байх магадлалтай бөгөөд зочид буудлыг өнгөлсөн гаднах материал нь гал гарах үед хайлж урссан тул унтраахад нэлээн төвөгтэй байсан гэнэ. Өнгөрсөн бямба гарагийн орой 21 цагаас дээврээсээ шатаж эхэлсэн уг зочид буудлыг НОБГ-ын харьяа нийслэлийн гурван Аврах ангийн алба хаагчид зургаан автомашинтай ажиллаж шөнийн 01:00 цагийн үед галыг унтраажээ. Дуучин бүсгүйн хувьд ресторан, караоке, биллъярд зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаа галд алдаж нэлээд хохирол амссан нь ойлгомжтой. Гэхдээ галын дөл өөдөө гэдэг болохоор түүний зочид буудал удахгүй сэргэж, бизнес нь улам дэвжих биз ээ.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top