"Бүх цэргийн наадам" хийх ЗӨВШӨӨРӨЛ хүсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Бүх цэргийн наадам зохион байгуулах асуудлаар дараах мэдэгдлийг хийлээ. 

Мэдэгдэлд "МҮБХ-ноос Улсын онцгой комиссоос 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр гаргасан "2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг "Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан.

МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Тавантолгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн онцгой комисст 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр хүргүүлж, зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно.

Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(83.25.146.90) 2021 оны 06 сарын 17

Saihan ovchin taraah heregtei jonhuu taraagaad bgaa jum chin za tegeed ene ovchnoor nas barz bgaa humuus bugd huuz ovchtei saihan tseverlege baigal hiiz bn

0  |  0
Ганаа.(202.131.246.158) 2021 оны 06 сарын 18

ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА БҮХ ЦЭРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ юм үзэж харья

0  |  2
zorigt(47.28.77.66) 2021 оны 06 сарын 17

SHAL teneg shaarnuud ve. KORONA tahal garchihaad baina hurgan darga naraa; YUN boh.\n

1  |  0
сүү(64.119.20.126) 2021 оны 06 сарын 17

Адилхан байгаарай

0  |  0
Top