Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Найман нуур, Ширээт нуурын эрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-ийн хүрээнд ОТОГЛОХ ЦЭГ байгууллаа.
Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчин юм.
Отоглох цэг байгуулснаар зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалаад байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал ач холбогдолтой.
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМТДАА ХАЙРЛАН, ХАМГААЛЪЯ.
Сэтгэгдэл ( 0 )