УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Улсын Дээд шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.06.18/ болно. 

Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.

Улмаар өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн” гэх тайлбарыг шүүхээс өгсөн.

Тиймээс Нийслэлийн прокуророос оноохоор төлөвлөсөн ялыг нь хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.140.109) 2021 оны 06 сарын 19

Бүгдийг нь шалгавал энэ мэт хувьд аа завшсан асуудалууд зөндөө байгаа шүү шүүх,атг

0  |  0
Зочин(5.184.95.174) 2021 оны 06 сарын 18

Наадах хулгайч аа гарга гарга худлаа дэмий шоудхаа боль боль тэртэй тэргуй гаргана хэрэг хуучирна за тэгээд ЖДУ чин еронхийлэгч тэй болох юм шиг бн

0  |  0
Batsuh(192.82.73.215) 2021 оны 06 сарын 18

BITCH

0  |  0
zochin(202.179.25.127) 2021 оны 06 сарын 18

al chediin l schorond baich estoi baisan .Undarmaa odoo chi duussan

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 18

Зүгээр л толгойг нь илээд явуулчихгүй юу даа. Энгэрт нь нэг ойн медаль зүүж өгөөд, айн? Одоо чинь 100 хувь ждүчдийн төр тогтсон биз дээ?

0  |  0
Top