"Шэньжөү-12" хөлөг Тяньхэ үндсэн бүхээгтэйгээ холбогджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Хятадын сансрын инженерийн албанаас мэдээлснээр, "Шэньжөү-12" сансрын хөлөг  тойрог замдаа орсны дараа Бээжингийн цагаар 2021 оны зургаадугаар сарын 17-ны 15:54 цагт Тяньхэ үндсэн бүхээгтэй автоматаар холбогджээ.

Ийнхүү "Шэньжөү-12" урьд нь холбогдоод байсан "Тяньжөү-2" ачаа тээврийн сансрын хөлгийн хэсэгтэй нэгдсэн цогц боллоо.

Холболтын явц 6.5 цаг үргэлжилжээ. Энэ удаагийн "Шэньжөү-12"-той холболт хийсэн нь Тяньхэ үндсэн бүхээг хөөрөөд тойрог замдаа орсны дараа анх удаа нисгэгчтэй сансрын хөлөгтэй холбогдож байгаа тохиолдол юм. 

Шэньжөү-12 нисгэгчтэй сансрын хөлөг Тяньхэ үндсэн бүхээгний Тяньжөү-2 ачаа тээврийн сансрын хөлгийн хэсэгтэй автоматаар холбогдсоны дараа Бээжингийн цагаар 2021 оны зургаадугаар сарын 17-ны 18:48 минутад сансрын нисгэгч нар сансрын станц буюу үндсэн бүхээгтээ оржээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top