БАЙТ ХАРВАА I Б.Урантунгалаг "Токио-2020" олимпын эрх өвөртөллөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Байт харвааны олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Францын Парис хотноо үргэлжилж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг "Токио-2020" зуны олимпын наадамд оролцох эрхээ авч чадлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Швейцарь, Казахстаны тамирчдыг 6:0-ээр ялсан байна.

Ингээд хагас шигшээд Узбекстаны тамирчин Зиёдаконд 6:4-өөр дийлдсэн ч онооны чанараар V байрт орж, олимпын эрхийн болзол хангалаа. 

Ийнхүү Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо оролцохоор боллоо. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод цэц сорьж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 42 тамирчин Токиогийн олимпийн наадамд оролцохоор болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top