Энэтхэгийн ерөнхий сайд Моди 21-нд, тус улсын насанд хүрсэн вакцин тариулах нөхцөл хангасан бүх хүмүүсийг үнэ төлбөргүйгээр вакцинд хамруулна гэжээ. Шинэ Делийн телевизийн мэдээлснээр, 21-ний үдээс хойно 4 цаг гэхэд ганц өдөрт 4 сая 750 мянган хүн вакцинд хамрагдаж, өдөрт вакцин тариулсан дээд тэмдэглэл бүтээжээ. Вакцинжуулалтын цар хүрээг цаашид тэлэхийн тулд Хариана муж, Ассам муж, Карнатака зэрэг мужийн эрүүл мэндийн салбарууд сурталчилгааны ажиллагаанууд зохион байгуулж, Иргэд вакцины аюулгүй байдал, үр дүнтэй байдалд итгэлтэй байж, вакцин тарих цэгүүдэд яаралтай очиж вакциндаа хамрагдахыг уриалсан байна.
Энэтхэгийн засгийн газрын 20-нд тэмдэглэснээр, 21-ний өдөр гэхэд үндэсний хэмжээнд 280 сая хүн вакцинд хамрагджээ.
Хиндустан таймс сонинд 21-нд мэдээлснээр, бүх Энэтхэгийн анагаах ухааны дээд сургуулийн дарга Гурия хэлэхдээ, Энэтхэгийн цар тахлын гурав дахь давлагаа 6-8 долоо хоногийн дотор хүрч ирэх болно гэжээ. Тэр хэлэхдээ, Энэтхэгийн олон мужууд хязгаарлалтын арга хэмжээгээ цуцалж байна. Хүмүүс амны хаалт зүүхээ больж, зайгаа барихгүй байна. Бид цар тахлын нэг хоёрдох давлагаанаас сургамж аваагүй. Мутацад орсон дельта вирус бол Энэтхэгт анх илэрсэн маш түргэн тархдаг вирус юм гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Оюун-Эрдэнэ сайдын зүрх сэтгэлээрээ хайралдаг Энэтхэгчүүд яг өөр шиг ньорк юм дөө кккк Ижил ижлжж олно гэгчээр
Монголын цар тахлын 3 дахь давалгаа 6 сарын 25 наас эхэонэ. Ингэхэд коммуниси МАН ынхан, коммунистууд хаагуур юу хийгээд алга болчихьоо . Улс орны байдал, ард иргэдийн эрүүл мэндийн асуудал хүндэрсэн энэ үед эрх баригчид нойр хоолгүй ажиллах ёстой чадахгүй бол зайоцгаа коммунистууд аа.