ОХУ-ын Засгийн газар автомашин дотроосоо хог хаявал тусгай шийтгэл оногдуулах санаачилгыг дэмжжээ.
"Российская газета" сонинд мэдээлснээр холбогдох нэмэлт, өөрчлөлтийг Захиргааны тухай хуульд оруулахыг санал болгожээ. Төслийг Москва хотын Дум болон Москва мужийн Дум боловсруулж, Засгийн газарт илгээсэн байна. Энэхүү санаачилга нь бүхэлдээ хог хаягдлыг буруу газарт хаясан тохиолдолд торгуулийг нэмэгдүүлэх юм.
Өмнө нь ОХУ-ын Төрийн Дум удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хорих ялыг нэмэх хууль баталсан байна. Хуулиар жолооч урьд нь согтуугаар машин жолоодож шийтгүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацааг гурван жил хүртэл нэмэгдүүлэх юм.
Дээрх үйлдэлд оногдуулах торгуулийн хэмжээг мөн нэмжээ.
Сэтгэгдэл ( 0 )