"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" цахим сурвалжлага эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" Монгол, Хятад  хоёр орны хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжлагын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2021.06.22/ ӨМӨЗО-ны төв Хөх хотод, Улаанбаатарт цахим хэлбэрээр зохиогдлоо. 
 

Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан сурвалжлагын арга хэмжээнд Монгол, Хятадын найрамдлын үйл явц, ХКН-ын түүхэн хөгжлийг харуулж, хоёр орны найрамдал ба иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой. 

Уг арга хэмжээ 6-р сарын 22-28 хүртэл үргэлжилэх бөгөөд Хятад улсын Синьхуа Агентлагийн монгол хэлний сайт, ХТРТ-ийн монгол хэлний сайт, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго мэдээний төв, ӨМРТ-ийн “Талын Дуу Хоолой Радио”, ӨМ-ийн Монгол Одон Телевиз ба Монголын “Зууны мэдээ сонин”、UBS、TV2、TV8、FM107.5、Zindaa.mn、News.mn、shuum.mn、Livetv.mn、mass.mn зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл дамжуулж оролцсон юм.
 

Ирэх хоногуудад Өвөр Монголын Баяннуур, Ордос, Ухай хот түүнчлэн Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орноор аялан сурвалжлага хийж, ядуурлаас ангижруулах, байгаль орчныг нөхөн сэргээх, соёл аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, эко бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг олон салбарын хөгжил, ололт амжилттай танилцах болно.

БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(103.229.120.32) 2021 оны 06 сарын 23

haha yuch oilgosongui

1  |  0
Мөнхжаргал(103.57.92.143) 2021 оны 06 сарын 22

Юун зуун жилийн яруу алдар, зузаан найрамдал.

0  |  0
Top