БНХАУ: 1776 км урттай хурдны төмөр зам ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

ШУӨЗО-ны төв Өрөмч хотоос Шаанши мужийн төв Ши Ань хот хүртэл 1776 километр зайтай. Тус хоёр хотыг холбосон Лань-Шинь хурдны төмөр замаар цагт 250 км хурдалдаг CRH5E галт тэрэг энэ сарын 19-нд Ши Аниас Өрөмчид хүрчээ. Ази Европын төмөр замын чухал хэсэг болох тус замыг "Хурдны төмөр замаарх торгоны зам" гэж нэрлэдэг. 2009 оноос эхэлж 2014 онд хэсэгчлэн ашиглалтад орж байсан бол 2020 онд Өрөмчөөс Ши Анийн хойд өртөө рүү энгийн галт тэрэг зорчдог болжээ. CRH5E хурдны галт тэрэгний анхны аялал унтлагын болон суудлын 16 вагоноос бүрджээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(178.197.197.91) 2021 оны 06 сарын 23

Ажилсаг хөдөлмөрч мундаг Хятадын ард түмэнд баяр хүргэж аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

0  |  0
МАН тар(103.111.68.3) 2021 оны 06 сарын 23

Ямарваа орны хөгжлийг төмөр зам автозамын хурд тодорхойлдог манай төмөр зам 60км автозам 80км цагийн хурдтай тэгэхээр бидний хөгжил дэлхийн хөгжлөөс маш хол хоцорсоныг харуулж байна. Ядаж Баттулга ерөнхийлөгчийн 2010 онд танилцуулж байсан Алтанбулаг Замын Үүдийг холбосон Хурдны зам төслийг хэрэгжүүлсэн бол Монгол улс дамжин өнгөрөх тээвэрээр өчнөөн орлого олох боломжтой байлаа. МАН-д Монгол улсыг хөгжүүлэх ямар ч бодлого байхгүй ийм хөгжлийн төсөл ч байхгүй

0  |  0
Top