ДАРХАН-УУЛ: Улаанбаатар хот болон халдвартай бүсээс иргэдийг нэвтрүүлэхгүй

2021 оны 06 сарын 23

Дархан-Уул аймгийн Засаг дарга Т.Тулгаа цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.06.23/ дараах мэдээллийг өглөө.


Дархан-Уул аймаг Улаанбаатар хот болон бусад халдвартай бүсээс хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийг нэвтрүүлэхгүй.

Өнгөрсөн 24 цагт smartdarkhan.com хаягаар 3293 иргэн хандаж, 2354 иргэнд нэвтрэхийг зөвшөөрсөн. Хустайн постод Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газар, Дархан сум, Тээвэр авто замын зэрэг 5 байгууллагын албан хаагч 24 цагаар ажиллаж байна. Энэхүү постоор өнгөрсөн 24 цагт 156 автомашинаар 265 иргэн нэвтэрсэн. 251 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, 32 иргэн сул эерэг гарсныг тусгаарлан PCR шинжилгээ хийсэн. УБ хотоос ирсэн 6 иргэний хариу сул эерэг гарсныг Нийслэлийн онцгой комисст мэдээлж, буцаасан.

Мөн орон нутгаас ирсэн 2 сул эерэг тохиолдлыг буцаасан.

141-ийн Сэлэнгийн постод 48 иргэнээс шинжилгээ авахад 1 иргэний хариу сул эерэг гарч, буцаасан бөгөөд Сэлэнгэ-УБ чиглэлд зорчихоор Дарханд иржээ. УОК зам хаах шийдвэр гаргаагүй.  Нэг өдөрт 32 тохиолдол сул эерэг гарсан нь халдвартай бүсээс халдварт өвчин зөөвөрлөгдсөн тохиолдол төдий хэмжээний их байгааг харуулж байна.

Аймгийн иргэд та бүхэн халдвартай бүс нутаг руу зорчихгүй байж, тус бүсээс манай аймаг руу онцын шаардлагагүй тохиолдолд нэвтрүүлэхгүйг анхааруулъя.  Өссөн дүнгээр гэрээр тусгаарласан 335 өрхийн 538 иргэнийг хянаж байна. Өнөөдөр (6-р сарын 23) 33 өрхийн 37 иргэнийг гэрээр тусгаарлах хугацаа дуусч, 57 өрхийн 94 иргэн нэмэгдлээ.  Ажиглан тусгаарлах байрнаас 12 өрхийн 18 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Хянах үйл явцад мэргэжлийн 4 байгууллагын 6 баг, хамт олон мөн 18 багийн өрхийн эмнэлэг, багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан, халамж, хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(203.91.115.44) 2021 оны 06 сарын 23

Хулгайн замаа сайн шалга

0  |  0
Хүн(203.91.115.44) 2021 оны 06 сарын 23

Хулгайн замаар их явж бна

0  |  0
Зочин(203.91.115.44) 2021 оны 06 сарын 23

Хулгайн замаа шалгаач

0  |  0
Top