Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж зургаан жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх гараан дээр ирээд байна.
Төрийн тэргүүн гэдэг улсдаа цор ганц албыг эх орондоо төдийгүй дэлхийн тавцанд нэр төртэй хашихад хувь улстөрчийн чармайлт, чансаа, дадлага туршлага, үнэлэмжээс гадна чамбай сайн зөвлөх баг, Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн үлэмж үүрэг гүйцэтгэдэг. УИХ-аар удахгүй хэлэлцэх Ерөнхийлөгчийн тухай хуулиар Төрийн тэргүүний үүрэг, эрх хумигдах тусам үйл ажиллагаа нь улам нарийн болох гэж буй. Ийм учраас Сатай сэцэн мэт сайн зөвлөхүүд төрд хэрэгтэй гэсэн юм.
Төрийн гурван өндөрлөг дундаас Ерөнхийлөгчийн алба өвөрмөц. УИХ-ын дарга гэхэд 76 гишүүний нэг, хамтаараа зөвшилцөж, ажлын хэсэг, намын бүлэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж шийдвэрээ гаргана. Цаана нь Үндсэн хуулийн Цэцэд иргэд хандах боломж, Цэцийн бүх шатны хуралдааны шийдвэр, хуулиар зарим талаар хязгаарлагдаж буй ч Ерөнхийлөгчийн хориг гээд хууль тогтоохдоо гаргасан алдааг нь шүүх шүүлтүүр бий. Ерөнхий сайдын хувьд танхимын гишүүн сайдууд, харьяа газар агентлагийн дарга, бүх аймаг, нийслэлийн Засаг дарга нартайгаа зөвшилцөж, ярилцаж, тэдний багийн боловсруулсан төсөлд тулгуурлан шийдвэрээ гаргана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар дороо тулах том суурьтай гэсэн үг.
Гагцхүү Төрийн тэргүүнд зөвшиж түших сайн зөвлөхүүдээс өөр танхим дүүрэн гишүүд, сайд, дарга нар, аймаг, нийслэл, сумдад тулах хөл гэж байхгүй.
ҮАБЗ байвч тэр бүр тулгамдсан асуудал гарч хуралдахгүй, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэвч өдөр бүр хуарангаар эргэхгүй. Намын дарга байх үе шиг олон түмэн гишүүдтэйгээ уулзалдахгүй. Гадаад айлчлал, дотоод дахь ажил, гадна дотнынхны бараалхалт, хурал зөвлөгөөн гээд ажил тасрахгүй ч багагүй цагийг албан өрөөндөө цор ганцаараа бодож тунгааж өнгөрөөхөд хүрнэ.
Төрийн тэргүүний нүд, чих нь тэгэхээр мэдлэгтэй сайн зөвлөх баг л болдог.
Тэд бодит амьдралыг мэдэж зөв зөвлөсөн цагт Ерөнхийлөгчийн чих соргог, нүд хурц, ухаан мэргэн байна. Зөвлөхүүд улс орны амьдралыг гоёчлон будаж, өөрсдөө амьдралаас тасарч буруу мэдээллээр хангах аваас Төрийн тэргүүн нүдэн балай, чихэн дүлий, ард нийтээсээ тасарсан хийсвэр сэтгэлгээтэй нэгэн болон хувирна. Гадаад бодлого, хууль, эдийн засаг, өв соёл, хүний эрх, нийгмийн амьдралын чиглэлийн сайн зөвлөхүүд бол Төрийн тэргүүний амин сүнс. Аль ч орны Ерөнхийлөгч тухайн улсынхаа тэргүүн дипломатч гэгддэг. Гадаад бодлогын шижигнэсэн зөвлөхтэй байж энэ ажил урагшилна.
Тэргүүн дипломатчийн энэ үүрэг дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед хэзээ хэзээнээс илүү чухал болж байна.
Ардчилсан Монгол Улсын гадаад нэр хүнд сайн байж гэмээнэ шинжлэх ухааны ололтын ачаар тасралтгүй чанаржин шинэчлэгдсээр байгаа сайн вакцин, эм тан, оношлуурыг иргэддээ цаг алдалгүй хүртээмжтэйгээр наашлуулахад нэмэр болно. Эдийн засгийн томоохон төслүүд, улс орондоо хэрэгтэй бүхнийг хэлэлцэж, шийдвэрлүүлэх боломжийг олно. Хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцахаас гадна гуравдагч хөршүүд, олон улсын байгууллагууд, дипломат харилцаатай орнуудтайгаа ижил тэнцүү, харилцан ашигтай, ур чадвартай ажиллахад Гадаад бодлогын шижигнэсэн зөвлөх чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргийг өмнөх үе үеийн Төрийн тэргүүний үед Х.Бэхбат, Л.Баярт, Л.Эрдэнэчулуун, Б.Должинцэрэн, Д.Цогтбаатар, Л.Пүрэвсүрэн нарын зэрэг туршлагатай дипломатчид амжилттай биелүүлж ирсэн.
Хэдийгээр шинэчилсэн хуулиудаар Ерөнхийлөгчийн эрх, үүрэг хумигдаж, хууль санаачлах эрх багасаж, хориг тавих боломж өмнөхөөсөө саарч байгаа ч сайн хуулийн зөвлөх нэн түрүүнд чухал.
Бүрэн эрхээ шилжүүлж буй тав дахь Ерөнхийлөгч хуулийн зөвлөхгүй явж ирснээс шалтгаалж наад зах нь дахин сонгогдох боломжоо бүрмөсөн алдсан, боловсруулалт тааруу хуулийн төслүүд санаачилж УИХ-аас дэмжлэг авалгүй унаж байсан, гэнэт гэнэтийн цочмог зарлиг, захирамжууд гаргаж, тэр нь хэрэгжихгүйд хүрч байснаас харж болно. Түүний өмнөх Ерөнхийлөгч нарт генерал С.Бүдрагчаа, Н.Лувсанжав, генерал Б.Пүрэв, Л.Зүмбэрэллхам, П.Цагаан, Г.Ганзориг, Ч.Өнөрбаяр зэрэг хуульчид зөвлөж Төрийн тэргүүний зүгээс сайн хууль санаачилж парламентаар батлуулах, зарлиг, захирамжаа оновчтой гаргахад нь түшиг болж байсан юм.
Улс орны нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг мэдэрч, ард иргэдийнхээ аж байдлыг тандахад мэдлэг, мэргэжилдээ сайн төдийгүй амьдрал мэддэг зөвлөхүүд хэрэгтэй.
Цар тахлын хүнд нөхцөлд эмч эрдэмтэн зөвлөх ч илүүдэхгүй байж мэднэ. Зөвлөхүүдийг зөвхөн МАН-ын хүрээнээс хайх хэрэггүй. Нэгэнт Ерөнхийлөгч хүн намаасаа татгалзсан улс орны өрхийн тэргүүн учир орон тооны зөвлөхүүдээ эрдэмтэд, мэргэд, мэргэшсэн хүмүүсийн дундаас нам харгалзалгүй сонгож авахад болохгүй зүйлгүй мэт. Гол шалгуур нь төрийн хүнд байх төлөвшсөн, цэгц шударга, зарчимч зан чанар, ноён нуруу, шуналгүй сэтгэл. Дээр нь элдэв баггүй, хуурамч тал зассан долигонуур зангүй, ёс зүйтэй байх нь чухал.
Зургаан жил Ерөнхийлөгчид зөвлөх орон тооны зөвлөхүүдээс гадна орон тооны бус зөвлөхүүд гэж бий. Нам тойрсон, олны танил хэдхэн хүнээс тэднийг харах хэрэггүй.
Тэдний дунд ардын гүйлгээ хар ухаантай малчин, тариаланч, оюутан, бизнесийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, урлаг, спортынхон, өв соёл тээгчид, үндэсний цөөнх гээд тал талын төлөөллөөс оруулбал улс орноо бүтнээр нь харахад тус болж мэднэ. Орон тооны бус зөвлөхүүд Төрийн ордонд суудаггүй. Тэд салбар салбартаа ажиллангаа зөвлөдөг учир ухаалаг утас, интернэттэй нөхөрлөдөг болсон хөдөөгийн иргэд, малчин, тариаланч зөвлөхүүдэд бэрхшээл учрахгүй.
Ерөнхийлөгч болсон хүн эхний гурван жилээ үдсэний дараа ваакум байдалд ордог нь нууц биш. Өдөр тутмын амьдрал дунд байсан цаг хугацаа алсрах тусам бодит байдлаас тусгаарлагдана. Үйл ажиллагаа хумигдмал тул улс орны амьдралд учирч буй нарийн ширийнийг тэр бүр соргог мэдрэх боломж тааруу болно. Улсаа, иргэдээ байнга мэдэрч, цус сэлбэж байх үүднээс орон тооны бус зөвлөхүүдээ хоёр хоёр жилээр сэлгэхэд ч буруудахгүй байж мэднэ. Жилдээ нэг удаа Монгол орноо бүтэн тойроод байвал ваакумд орохоос сэргийлж чадна.
Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх ахмадын зөвлөлд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөс эхлээд үе үеийн Төрийн тэргүүнд зөвлөж байсан туршлагатай олон эрдэмтэн мэргэд, Тамгын газрын даргаар ажиллаж асан зарим эрхэм багтдаг. Шаардлагатай үед тэдний үгийг сонсож байхад ч илүүдэхгүй байх.
Тамгын газрын даргаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын нэр дуулдаж буй. Сайн улстөрч, хуулийн мэдлэгтэй, няхуур нямбай мэргэшсэн төрийн хүн энэ албыг хаших учиртай тул энэ хоёр эрхмийн хэн нь ч хийж чадна.
Төрийн тэргүүний үйл ажиллагааг гадаад, дотоодод шуурхай мэдээлэн хүргэж, төрийн түүхийн он цагийн хэлхээг алдаа оноотой нь бодитоор бичиглэн үлдээж байдгаараа Хэвлэл, мэдээллийн алба чухал үүрэгтэй. Нэг үгээр, орчин цагийн “Монголын нууц товчоо”-г туурвин хойч үедээ үлдээж байна гэсэн үг. Энэ албыг сэтгүүлч Ө.Золбаяр толгойлохоор сонсогдож байгаа нь нүдээ олсон сонголт юм. Засгийн газар, Шадар сайдын дэргэд ажиллаж, төрийн мэдээ, мэдээллийг бэлтгэж дадлагажсан учир бэрхшээлгүйгээр ажлаа эхлэж чадна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгц намын харьяаллаасаа татгалзаж, манай танай намгүй болно.
Түүний хувьд МАН ч, АН ч, бусад нам, хөдөлгөөн, эвсэл ч бүгд “хүүхэд” нь болж хувирна.
Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдлийн хувьд намууд болоод ард иргэд талцвал эвлэрүүлж, хагарвал эвлүүлэх үүрэг тулгарна. Замбараа захыг нь алдуулж үнэлэмжийг нь үлэмж унагасан төрийн одон, медалийг цэгцэлж үнэ цэнтэй болгох, цэргийн дээд цолоор хавтгайруулан шагнахыг зогсоож гагцхүү олон улсын тавцанд Монгол цэргийн сүр хүчийг өндөрт өргөж яваа энхийг сахиулагчдаа голлон урамшуулах, цар тахал намжмагц Иргэний танхимынхаа үйл ажиллагааг сэргээж иргэдийнхээ үгийг сонсдог байх, улсынхаа нэрийг дэлхийд өргөж явах, үндэснийхээ аюулгүй байдлыг эрхэмлэх гээд олон олон эрх, үүргээ биелүүлэхэд нь түших багана нь ийнхүү сайтар шигшиж сонгосон эрдэмтэй шударга зөвлөхүүд, эрч хүчтэй дайчин Тамгын газар нь байх учиртай.
Сэтгэгдэл ( 24 )
Бөлдөдүүлдэг зөвлөхүүд гэж хулгайч нарыг сонгож, ждү-ийн хулгайчдад гавъяат олгож өгх байх өө энэ Хүүк
Одооны ийм хүнд хэцүү байдалд сайн зөвлөх байх хэрэгтэй нь зүйн хэрэг. Би хувьдаа лав Содбаатарыг зөвлөж чадна гэж бодож байна.
Амжилт! Одоо ажлыг яаж хийдгийг ард түмэнд батлан харуулах хэрэгтэй. Тамгын газрын даргад Содбаатар илүү тохирно
Sodbaatar tamgiiin gazriin darga hiih hun shu sain hiine gdgt itgej bn
Оюунцэцэгт талархья. Асуудлыг маш зөв харжээ
хүрэлсүх женко оюунэрдэнэ сумьяабзар амарсайхан занданшатар энхбаяр элбэгдорж миеэ энхболд нотрйбяар боов оюунчимэг бидон ганбаа алтанхуяг одонтуяа амартүвшин дамдинням ганхуяг номин сайд соёлын эмя сайд энхболд хөсүт баттөр гээд энэ хэдэн бүтэхгүй гаруудаас салж амрах хэрэгтэй улс орныг самарч дууслаа ажилаа мэддэггүй шуналын бэрдүүд ман ан махн одоо болно ээлжилж хоолонд орсоор
Ж.Энхбаяр сайн хмйнэ дээ. Тамгын газрын даргыг....
Байгалмаа одон медаль,гавъяатын зарсан нь үнэн юм бол мэддэг хүмүүс баримттайгаар шалгуулах хэрэгтэй
Эрх чөлөө тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гэрэл гэгээ оруулах гэж итгэж сонгосон шүү машид хичээнгүй ажиллаж үр дүнд хүрээрэй, амжилт
Хүмүүсийг худал яриандаа итгэ гээд байгаа юм уу? Хэлж байгаа үг, хэнхдэг дахь хүсэл хоёр чинь тэмээ, ямаа хоёр шиг зөрөөтэй байгааг чинь бүх хүмүүс гэхгүй юм аа гэхэд талаас илүү хувь нь мэдэж байгаа шүү. Чи эерэг бодолтой ухаантай хүнээс бус хэлснийг чинь хийх, мулгуудуухан, гэхдээ мөнгөтэйг нь л сонгоно шүү дээ. Эрүүлээр сэтгэдэг хүмүүс ямар ч бүлэглэлд ордоггүй юм даа.
ОЮУН-ЭРДЭНЭЭР ЕС ТАВИАД БАЙГАА ХҮНЭЭС ХҮЛЭЭХ САЙН ЮМ БАЙХ УУ?
Хэн сатайг мэргэн зөвлөх гэж хэлсэн юм вэ? Түүхэнд тийм ч сайн зөвлөх байгаагүй юм байна лаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\n\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\n\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \n\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \n\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \n\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \n\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\n\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n\n\n\n
Эмэгтэй нас тогтсон туршлагатай нэр цэвэр тамгын даргатай бол супер шдээ
одонгийн бизнес нилээн залуусыг баяжуулсан байхаа зүгээр дээлээ нөмрөхгүй шиг шингээвэл болоо доо
САТАЙ САЙД ШИГ МЭРГЭН ХҮН МАШ ЧУХАЛ ШҮҮ. ТИЙМ ХҮН БАЙЖ Л ТААРАА. ДОЛОО БОДОЖ НЭГ ОГТОЛ, ГЭДЭГ ҮГ БИЙ. ХАШИР , АЛСЫН ХАРААТАЙ ЧИНГЭХТЭЙ ЗАЛЬТАЙ БИШ УХААНТАЙ. ЗАЛЬ УХААН ХОЁР ЧИНЬ ХОЁР ӨӨР ОЙЛГОЛТ ШҮҮ.
SODBAATAR BOL JDU DSEN BOOXOI, SHUNALTAI NEGEN. IIM ETGEED ZOVLOX ESXUL DARGA BOLOX NI GUTAMSHIG. BOLOVSROLGUI XAR MUIXAR ETGEED SHUUDEE TER SODBAATAR BOL
шагнал одон гавьяатыг Баттулга ерөнхийлөгч биш доод хүмүүс нь 301-50 саяд зардаг том бизнес болголоо уг нь элбэгдоржийн тамгийн газар нэргүй чадраа нар 30 саяаар зарж байсан одоо Байгальмаа зарж бизнес хийсэн шүү
МАН-ын их хуралд унасан өнөө л байдаг хэдийгээ дэргэдээ авах байх даа, Энхбаяр сайн дарга хийнэ, элбэгдорж шиг дандаа хулгайч нараар өөрийгөө хүрээлүүлж болохгүй цагаан, нэргүй халзан баттулга дорлиг гэрэлчулуун гээд дандаа хулгайд гаршсан улс цөм хийгээд арилсан байдаг.
ЭСМЭЙЛ МЭТ ТӨРИЙГ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧИД БҮГДЭЭРЭЭ ХҮРЭЛСҮХИЙН ЭСРЭГ НЭГДЭЭД САНДАРЧ БАЙНА....ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ ....
Энэ тэнэгт ямар ч Сатай хэрэггүй\nХарин өөрөө ялалтаасааа татгалзвал монголын түүх мартахгүй !!!! үүнд ёстой эр цэргийн зориг хэрэгтэй...
tamgiin gazriin darga Sodbaatar demjij bn. Turshlagatai uls turch hun
Хүүк энийг уншаасай!
Тамгын газрын даргад бол Энхбаяраас илүүтэйгээр Содбаатар нь дээрдээ.