Хөдөлмөр эрхлэгчдийн хамгийн их анхаарлыг нь татаж буй асуудал бол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Уг хууль хэрхэн батлагдах нь ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа нь тодорхой.
Гурван парламент, таван Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдөр (2021.06.25) батлагдана.
Хэд хэдэн парламент, Засгийн газрыг дамнан яригдсан, олон жилийн хүлээлт үүсгэсэн Хөдөлмөрийн тухай хууль ажилтан, ажил олгогчдол ямар, ямар боломжуудыг олгох вэ гэдэг нь гол асуудал юм. Тэр дундаа Хөдөлмөрийн тухай хуульд уул уурхайн салбарт уртын ээлжээр ажиллахыг анх удаа хуульчлах гэж байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд уул уурхайн салбарын ажиллагсдын эзлэх хувь өндөр. Тэр бүх хүний нийгмийн асуудал яаж шийдэгдэх нь энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгагдсан байгаа юм. Гэрээсээ хол газар байрлаж олон хоногоор уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажиллагсдын эрх ашгийг хамгаалах дараах 10 заалт хуульд тусгагдан орж байна. Тодруулбал,
Нэг. Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно. Энэхүү горимоор үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн байршилд уг горимыг хэрэглэж болно.
Хоёр. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна.
Гурав. Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
Дөрөв. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.
Тав. 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцон хамтын гэрээгээр тогтоож болно.
Зургаа. Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох бөгөөд энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй.
Долоо. Уртын ээлжээр ажиллах ажилтны заасан байршил бүхий газраас ажилдаа ирэх, буцах зардлыг ажил олгогч хариуцна.
Найм. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбар хамтын хэлэлцээрээр тогтооно.
Ес. Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно хэмээн тус заажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00