Toyota-гаас 14 жилийн дараа “мэндэлсэн” ЛАНД-300

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Хэрэглэгчдийн хүсэн хүлээж, олон таамаг дэвшүүлж байсан Land Cruiser 300 автомашиныг энэ сарын сарын 10-нд дэлхий дахинд танилцуулсан билээ. 2007 онд анхны Land Cruiser 200 загвар худалдаанд гарснаас хойш уг загварт бүрэн шинэчлэлт хийгдээгүй байсан юм.

Toyota компани 14 жилийн хугацаанд маш их туршлагыг хуримтлуулж байж энэхүү Land Cruiser 300 загварын автомашиныг бүтээжээ.

Land Cruiser 300 автомашиныг Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дилерүүд болох Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/  болон Toyota Mongolia Munkhada /Мөнххада/ компаниуд албан ёсны эрхтэйгээр захиалга авч эхэлжээ.

Ингээд Land Cruiser 300 автомашины давуу талуудыг танилцуулъя.

Дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч системтэй машин
 

Land Cruiser 300 автомашин нь 2.5 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүр, 10 шатлалт автомат хурдны хайрцагтай, бат бөх чанар нь 20 хувиар сайжирсан, дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч систем буюу "e-KDSS" системийг ашигласан.

Тоёотагийн инженерүүд уг автомашины бэлэг тэмдэг болсон найдвартай, удаан эдэлгээтэй, бартаат зам туулах чадвар зэргийг онцгой анхаарч, сайжруулсаар ямар ч газар нутгийн ямар ч замыг аюулгүй, гайхалтайгаар туулах боломжтой, дээд зэрэглэлийн ая тухтай тансаг мэдрэмжийг мэдрүүлэх хөнгөн жолоодлоготой Land Cruiser 300 автомашиныг бүтээжээ.

Land Cruiser 300 нь 3.5 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүр, 10 шатлалт автомат хурдны хайрцагтай, шатахуун зарцуулалт болон хорт хий ялгаруулалтыг бууруулсан загвар юм.
 


Хөдөлгүүрийн багтаамж 5700 сс V8

Морины хүч (hp/rpm)           381 / 5600 304 / 5500 409

Мушгих хүч (Nm/rpm) 543 / 3600 439 / 3400 650

Засмал болон бартаат замын гүйцэтгэл
 


Өмнөх загваруудад хэрэглэж байсан KDSS системийг шинэчилж илүү ухаалаг болгосон бөгөөд дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч систем буюу e-KDSS системийг уг автомашинд ашигласан байна.

Энэхүү систем нь засмал замын жолоодлогын үед тав тухтай, мөн найдвартай, тэнцвэртэй эргэлтийг хийх боломжийг олгох бол бартаат замын үед тэнхлэгийн суналтыг нэмэгдүүлж дугуйг замтай харьцах боломжтой болгох юм байна. Мөн энэ автомашинд нэмэгдсэн бас нэгэн гайхалтай функц бол замын гадаргууг автоматаар мэдэрч жолоодлогын горимыг тохируулах AUTO MULTI TERRAIN модуль юм.
 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
c(66.181.178.51) 2021 оны 07 сарын 03

Hamgiin suuliin zurag Cadilaciin emblemtei bna u da

1  |  0
mandaa(203.91.115.49) 2021 оны 06 сарын 25

nohoi pajero shig yamar sonin zagvartai yum be

0  |  0
mandaa(103.229.123.190) 2021 оны 06 сарын 25

nohoi pajero shig yamar sonin zagvartai yum be

0  |  0
Top