Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нар өнөөдөр ЗТХЯ-нд уулзалт хийж, Замын-Үүд суманд үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай энэ үеэр хэлэхдээ “Цар тахлын өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдож буй Замын-Үүд суманд өнөөгийн нөхцөлд хүн болон автомашины төвлөрлийг үүсгэхгүй байх нь чухал юм. Одоогийн байдлаар 2000 ачааны автомашины бөөгнөрөл үүсээд байна. Иймд тэдгээр жолооч нар дараалал цэгцлэх программ буюу Smart.dornogovi.gov.mn сайт руу хот хөдөөгийн хаанаас ч хандаж, цахимаар дугаараа авдаг зохицуулалтад шилжих нь зүйтэй. Уг зохицуулалт нь тээвэрлэлтэд явж буй жолооч нарын эрх ашиг, аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байгаа. Иймд жолооч нар ч төрийн албан хаагч нартай энэ тал дээр хамтарч ажиллах шаардлагатай. Ингэснээр бид цар тахлын дэгдэлтийг сааруулах бололцоо бүрдүүлнэ” гэлээ.
Мөн тэрээр хилээр тээвэрлэгдэн орж ирж байгаа бараа таваарыг аль болох галт тэргээр тээвэрлэх тал дээр анхаарч, хэрэв шаардлагатай гэвэл Батлан хамгаалах салбар төмөр замын ачаа шилжүүлэн ачих ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй багийг татан оролцуулах бололцоотой гэдгийг тодотгосон юм.
Одоогийн байдлаар тус суманд цар тахлын дэгдэлтийг бууруулах зорилгоор мэргэжлийн хяналт, хууль хүчний байгууллагын алба хаагчид болон эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд ариутгалын тоног төхөөрөмжүүдийг нэмж суурилуулж байгаа аж.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комиссын шийдвэрээр Дорноговь аймагт ажилласан юм. Тэгвэл маргааш Замын-Үүд суманд дахин ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Zadaa iim yum deemiidwe
Цахим чинь энэ өвөл хийж үзээ биз дээ хэрэг байхгүй эрээн орох машины тоог ядаж 150.200 болговол асуудал шууд шийдэгдэнэ дээ
Халтар хулгайч ЕСТОЙ ажилгүй суудлын бөглөөс юм.ЗАЙЛААРАЙ
Naad tsahim chini hudalaa uwul tsahimaar oochorlood heden darga nariin mashiin l ywsan