Монголын урлагийн салбарт анхлан уртын дууг хоолой салган дуулсан хамтлаг бол “Шуранхай”. Тэд 2008 онд хийсэн тоглолтон дээрээ “Бид дөрвөн жилд нэг тоглолт хийнэ” гэж ард түмэндээ амлалт өгч байсан удаатай. Уг хамтлагийн дуучин Номин-Эрдэнэ 2010 онд анх удаа тоглолт хийж байсан бол энэ жилийн наадмын өмнө буюу долдугаар сарын долоонд тус хамтлагийн дуучин Үүрийнтуяа Монгол бөхийн өргөөнд ая дуугаа өргөн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүний тоглолтонд “Морин хуурын чуулга”, уртын дуучин Жавхаасайхан, “Уран нугараач”-д “Увертюра” хамтлаг, дуучин Болд гээд олны танил болсон хүмүүс оролцох юм байна. Сонирхуулахад уг тоглолтонд Шуранхай хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд МУГЖ С.Жавхлантай гэр бүл болж үрийн зулай үнэрлэсэнээсээ хойш олны өмнө гараагүй тус хамтлагийн дуучин Эрдэнэчимэг хүрэлцэн ирж ая дуугаа өргөх гэнэ. Мөн тоглолтын тайз засалт, найруулга гээд бүхий л үйл ажиллагаа бусад тоглолтоос илүү онцлогтой болохоор төлөвлөгдсөн ажээ.
Д.Мөнхзул
Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )