Өчигдөр /2021.06.25/-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, Америкийн тал бодит үнэнийг хүндэтгэж, Хятадын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хууль сахиулах ажиллагаанд саад учруулахаа зогсоож, гэмт хэргийн сэжигтнүүдийг хамгаалахаа зогсоож, Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, Хятадын дотоод засаглалд гар дүрэхээ зогсоох хэрэгтэй гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, 24-нд Америкийн тал Хятад улсыг Хонконгийн "Apple Daily" сониныг хүчээр хаасан хэмээн буруушаажээ. Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа, Америкийн талын мэдэгдэл нь ямар ч ор үндэсгүй юм. Хонконг бол хуулийг дээдлэх нийгэм, хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгш байдаг. Хэн ч хуулиас дээгүүр давуу эрх эдлэхгүй, ямар ч байгууллага хуулиас гадуур байж болохгүй. Хонконгийн цагдаагийн газар үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулсан хувь хүн, аж ахуйн нэгжийн эсрэг хуулийн адгуу хатуу чанд үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, хууль дээдлэх, нийгмийн дэг журмыг сахиулах шударга алхам юм. Бид онцгой бүсийн засаг захиргаа, цагдаагийн тал хуулийн дагуу эрх үүргээ гүйцэтгэхийг тууштай дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалах бүхий л хүчин чармайлтыг тууштай дэмжих болно гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )