"Болор цом" наадмын хоёрдугаар шат эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилтэйгээ золгож буй наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулж байна.

Энэ жил "Болор цом" 38 дахь удаагийн яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд 30 найрагч шалгарчээ.

Найрагчдын сүүлийн шатны уралдаан 2021 оны зургаадугаар сарын 19-нд болох байсан бөгөөд цар тухлын улмаас түр хугацаагаар хойшлогдсон байсан юм.

Ийнхүү "Болор цом-38"-ын хоёрдугаар шат Цагдаагийн "Сүлд" чуулгын тайзнаа эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top