"Болор цом-38" наадмын эзнээр яруу найрагч О.Цэнд-Аюуш тодорчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилтэйгээ золгож буй наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг.

Энэ жил "Болор цом" 38 дахь удаагийн яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд 30 найрагч тунаж үлдсэн.

Найрагчдын сүүлийн шатны уралдаан 2021 оны зургаадугаар сарын 19-нд болох байсан бөгөөд цар тухлын улмаас түр хугацаагаар хойшлогдсон байсан юм.

"Болор цом"-ын хоёрдугаар шат Цагдаагийн "Сүлд" чуулгын тайзнаа болж, яруу найрагч О.Цэнд-Аюуш тэргүүллээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(124.158.66.101) 2021 оны 06 сарын 27

За тэгээд бяр амтагдаад байна гээд нөгөө хэн гэдэг ах шигээ улс төрлүү зам татав даа, нялх үед чинь санууллаа шүү

0  |  0
Хх(223.56.10.19) 2021 оны 06 сарын 27

Где маск

0  |  0
Ж(202.55.188.36) 2021 оны 06 сарын 27

Ашгүй дээ жил болгон ,,Болор цом” аваасай гэж боддог байсан найрагч маань энэ жил авсан байна. ЦЭНД-АЮУШ найрагчид баяр хүргэе!

1  |  0
зочин(192.82.70.221) 2021 оны 06 сарын 26

Өөрөөс нь өөр хэн ч ойлгохооргүй юм бичдэг элийрэгчдийн наадам болоод өнгөрчээ гэж

0  |  1
Top