Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам өчигдөр /2021.06.27/ боллоо.
Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадам халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа. Ийн Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд оров.
Мөн сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжав тусгай байрын шагнал хүртлээ.
Эрхэм уншигч танд энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.
ЦАСАН ШУУРГА
Галзуу догшин цасан шуурга ульж байна
Газар, тэнгэр үгүй болж
Орхиод явсан амраг чиний араас
Орчлон хорвоо нүүж байна
Хоёр хөл минь
Хоосорч ханхайсан цээжээ өргөөд
Хоёр гар минь
Хойноос чинь гудайсан толгойгоо бариад
Хонгор минь би ч бас чиний араас явж байна
Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч
Араар гол мөрөн шургалан холдож
Ой модод чиний араас шажигналдан хийсэж
Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна
Шуурах цасан гаднаас дайравч
Шүүрэх зүрхэн дотроос хайравч
Мэдээ алдсан хөл минь
Алхам бүртээ чам руу л тэмүүлж
Зүгээ алдсан нүд минь
Аних бүртээ чамайг л харж байна
Галзуу догшин цасан шуурга ульж байна
Газар тэнгэр үгүй болж
Орхиод явсан амраг чиний араас
Орчлон хорвоо нуугдаж байна
Сэтгэгдэл ( 9 )
Энэ маш сайн сэтгүүлч. Монголын радиог сонсдог болгон мэднэ. Ямар ч байсан шалгарчээ. Өөлж байхаар , өөрсдөө шүлгээ сойцгооё
Энэ маш сайн сэтгүүлч. Монголын радиог сонсдог хүн болгон мэднэ. Хэн ч шүүмжилж болноо. Өөрсдөө шүлгээ сойгоод үзэхгүй дээ.
Энэ тэгээд шүлэг юм уу. Утга санаа, ур хийц гээд юу ч алга. Одоо болимоор болчихсон юм байна.
Өвлийн цасан шамрага, хаврын хавсрага, үнийн хөөрөгдөл, сонгуулийн халуурал, ковидын хямралд нидрүүлсэн бидэнд Болорцомын тухай хэлэлцэх сөгөө үлдсэн юмуу? Тэгэж л бодож байна. Ийм тэмцээн байгаад, түүнд хэн түрүүлсэн ба удаалсан нь надад ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй байна. Осолдохгүй энэ залуу сүүлийн хэдэн жил нэлээн дээгүүр давхиад байранд орж чаддаггүй гэж л сайтаас уншиж байсан юм байна. Энэ наадам үзэгчгүй зохион байгуулагдсан нь том дэвшил болжээ.
Oilgomjgui iim balai soliotoi shulgentserees ichij baina .bolioch ee mash muu dun taviya
Ц.Чимэддоржийн Малчин,Гүрбазарын Би монголоороо гоедог, Ичирхорлоогийн цогтой шүлгүүд шиг гал гаргасан шүлгүүд ч гарахаа байж дээ
ийм шүлэг түрүүлсэн гэхээр бусад н хөгийн юмнууд байгаадаа.
yamarch ugiin baylag algaa 5-6 angiin huuhed bichiheer shuleg bna.
ene zaluu ehnertee hayagdaad suirch bgaa yum bna da,yaryy nairag gehed ih l yadryy yum.ih ytga zohioliin merged onolchid n yu gej dugnej syygaa yum bol