Өчигдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 395 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ослын улмаас найман хүн гэмтсэн. Тухайлбал, өчигдөр оройн 20:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж жолооч, зорчигч хоёр хүн гэмтсэн бол Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд мотоциклын жолооч явган зорчигч мөргөж гэмтээжээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 65 зөрчил илрүүлсний нийслэлд 35, орон нутагт 30 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцож, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл тоноглолыг бүрэн хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )