“Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн наадам болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Монголын тулгар Төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100  жилийн түүхт ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Урчуудын Эвлэл, “Дүрслэх урлагийн академи” дээд сургууль, Нийслэл Хүрээ зураачдын “Урлаг” холбоо хамтран Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 29-ний хооронд, мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмыг зохион байгуулж байгаа аж.

Монгол Улсын Соёлын Яамны ивээл дор болж буй “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмыг нийгмийн соён гэгээрүүлэх үйлст дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Монголчуудын олон зуун жилийн түүхт урлаг соёл өнөөг хүртэл хэрхэн уламжлагдаж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буйг харуулах урлагийн бүтээлүүдийг дэлгэн, эх нутгаасаа дэлхийн өнцөг булан бүрт “Монгол наадам - Монгол урлаг”-ийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхээр зорьжээ.

Наадмын хүрээнд Улаанбаатар дахь "Русский Дом" зураач Э.Цолмонбатын уран зургуудаар үзэсгэлэн дэглэн толилуулж байгаа гэнэ.

Хоёр дахь удаагийн Улаанбаатар фестиваль нь Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцсанаараа түүхэн ач холбогдолтой бөгөөд 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойдоо МУЭ-ийн урчууд 250 шинэ бүтээлээ дэлгэж, Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөг “Мөнх алдрын хөшөө”-г Зайсан толгойд босгож, 21088 бэлэг дурсгалын зүйл урлаж, Улаанбаатар хотоо 2470 чимэглэлийн урлагаар гоёсон түүхэн баримт байдаг.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ү(76.214.111.148) 2021 оны 11 сарын 25

Ардын зураач чогсомжав гуайнхаа тухай хэдэн мөр өгүүлрүүн чогсомжав Гуайн уран бү ээл шинэ цаг үеийн түүхэнд онцгой байр. Эзэлдэг. Тэрээр нэг мянга есөн зууны тавиад онд москва хотод олон. Улсын гадаад харилцааны Дээд сургуулийн франц хэлний ангид суралцан төгссөн монголын анхны франц хэлтэй диполмат. Мэрэгжилтэй. Хүн. Байлаа Юуны учир үүнийг нуршив гэсэнд Тэрээр монголын орчин дүрслэх. Урлагийн өмьдралд. Имперсионизм постимперсинизмын агуу уисгаьыг анхлан . Өөрийнхөө авьяас билгээрээ. Дэлгэрүүлсэн хүн. Тухайн. Цаг. Үед Ван гог. Гоген Анри. Матисс Нарын тухай сонин сэтгү

0  |  0
Ардын зураач бадамжа(76.214.111.148) 2021 оны 11 сарын 25

Ч

0  |  0
Ардын зураач бадамжа(76.214.111.148) 2021 оны 11 сарын 25

Ч

0  |  0
Ардын зураач бадамжа(76.214.111.148) 2021 оны 11 сарын 25

Ч

0  |  0
Top