"Токио 2020" Зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлж 10 спортын төрлөөр 42 тамирчин оролцох эрхээ аваад байна. Тэднээс буудлагын төрөлд дөрвөн тамирчин, тэр дундаа гар бууны төрөлд 2 эмэгтэй, 1 эрэгтэй тамирчин оролцох юм.
ОУХМ Энхтайваны Даваахүүгийн хувьд 1988 Сөүлийн олимпоос хойш олон жилийн дараа гар бууны эрэгтэй тамирчдаас олимпын наадамд оролцох эрхтэй болж, 10 метрийн хийн гар буу, олимпын хурдан буудлага, 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд өрсөлдөнө.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц Ц.Анударь нарын хувьд 10 метрийн хийн гар буу, 25 метрийн спорт гар бууны дасгалуудад оролцоно. Харин Токиогийн олимпоос эхлэн олимпын наадмын буудлагын тэмцээний хөтөлбөрт анх удаа багтсан 10 метрийн гар бууны холимог багийн төрөлд ОУХМ Э.Даваахүүтэй хамт буудах эмэгтэй тамирчныг сонгон шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтын тэмцээнд О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөж, эхний өдөр буюу бямба гарагт О.Гүндэгмаа, хоёр дахь өдөр нь буюу ням гарагт ОУХМ Ц.Анударь оноогоор илүүрхэж, хоёр тамирчин 1:1 болж тэнцсэн юм.
Ингээд даваа гарагт хэнийг нь дээрх дасгалд оролцуулахыг шийдвэрлэх болоход Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Өмнө нь олимпын медаль хүртсэн, одоо ч өндөр амжилт гаргаж, медаль авах боломжтой үндсэн төрөлдөө голлон анхаарч бэлтгэе. Тиймээс холимог багийн төрөлд Ц.Анударь дүүгээ оролцуулъя" гэсэн шийдвэр гаргасан тул Монголын буудлага спортын холбоо түүний саналыг дэмжиж, Ц.Анударь 3 дахь дасгалдаа буюу холимог багийн төрөлд нэмж оролцохоор боллоо.
Урт бууны тамирчин ОУХМ Оюунбатын Есүгэн 10 метрийн хийн урт буу, мөн 3×40 сумны дасгалуудад оролцоно.
Зуны олимпын наадамд 7 дахь удаагаа цэц мэргэнээ сорих Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон анх удаа зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох ОУХМ Э.Даваахүү, Ц Анударь, О.Есүгэн нарт их амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 5 )
Зочин нэрт данжаадаа танай хогийн бээжинд болсон олимпоос алттай ялгаагуй менген медаль авсан юм чам шиг данжаадын ялгадас юугаа мэдэх вэ дээ шавар хэрмэндээ очоод вирус тэйгээ чадар
ГҮНДЭГМАА НҮНЖИГТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙ БАЙНА. ЗАЛУУ ТАМИРЧИНД АМЖИЛТ ХҮСЬЕ. МЕДАЛЬ АВЧ ИРЭЭРЭЙ.
БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ ЕЕ
Жудаг гэж энэ ээ Гүндэгмаа бусаддаа үлгэрлэжээ.Мундаг байна
6 яваад 1 хүрэлтэй гэдэг арай л сул уу