Авъяас чадвараараа өөрийн байтугай хамтлагийнхаа нэлээд хэдэн хүний амьдралыг хэнээс ч гуйхгүй аваад явчихдаг хэмээн бардам хэлдэг “Шинэ үе” продакшны захирал Бооёо саяхан Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга болжээ. Хошин урлагийнхан дундаа гайгүй сайн менежменттэй гэгддэг түүнийг хувьдаа компанитай хөрөнгө мөнгөтэй хүмүүсээр удирдуулаад нутгийн хөгжлийн төлөө гавьтай ажил хийгээгүй урьдын дарга нартай жишиж үзээд Дорнодчууд даргаараа сонгосон гэнэ. Харин Бооёо өөрөө төдийлөн дуртай байгаагүй ч аавынх нь нутгийнханы түүнд үзүүлж байгаа итгэл зүтгэлийг бодоод аргагүй зөвшөөрсөн аж. Дашрамд хэлэхэд урлагийн хүнээр нутгийн зөвлөлөө удирдуулж байгаа аймаг одоогоор Дорнодоос өөр байхгүй гэнэ. Шоу бизнесийн талд толгой өвтгөдөггүй түүний сэргэлэн толгойг нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгүүлээд үзье гэсэн Дорнодчууд хүн танихдаа муугүй бололтой.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )