Хятадын эдийн засаг 189 орчим дахин өссөн байнa

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хэвлэлийн төв хоёр дахь хэвлэлийн бага хурлаа 06-р сарын 28-нд хийлээ. Төв хорооны санхүүгийн албаны орлогч дарга Хань Вэньшиү эдийн засаг, нийгмийн хөгжлийн үүднээс нам байгуулагдсаны 100 жилийн турших ололт амжилт болон туршлага сургамжийг танилцуулжээ. Хань Вэньшиү хэлсэн үгэндээ, БНХАУ байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн турш Хятадын эдийн засаг 189 дахин өссөн бөгөөд одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 100 их наяд юаниас давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон гэжээ.

Хань Вэньшиү хэлэхдээ, БНХАУ байгуулагдсаны эхэн үед хүн тутамд ногдох орлого хэдхэн арван доллар байжээ. 70 гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улсын нэг хүнд ногдох орлого 10000 америк доллароос давсан байна гэжээ.

Өөрчлөлт шинэчлэлтээс хойш Хятадын хөдөө орон нутгийн 770 сая ядуу иргэд ядуурлаас ангижирсан. Тухайн хугацаанд Хятадын ядуурлыг бууруулсан хүн ам дэлхийн нийт ядуу хүн амын 70 гаруй хувийг эзэлсэн байна. Хятад улс дундаж чинээлэг нийгмийг байгуулж, ард түмэн нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ахиц дэвшил гаргаж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 01

Хог вирус зохиож тараагч новшийн гамин данжаадууд далд орж устаасай хог вирус хархнууд .

0  |  0
Ааааа(202.21.108.23) 2021 оны 06 сарын 29

Харин манай поп коммунистууд өнгөрсөн 4 хөн жилд 189 дахин Э/З аа уруудууллаа.

0  |  0
Unshigch(178.197.217.228) 2021 оны 06 сарын 29

Ажилсаг хөдөлмөрч Хятадын мундаг ард түмэнд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе.\nӨнөөх муу монгол гуйлгачин 100 жилийн өмнө ямар байсан яг тэр чигээрээ алтаа зараад ч гуйлгачин хэвээрээ, тэр байтугай бодит өр 30 тэрбум доллор, үүн дээр дахиад Оюутолгойн ашиглалтын зардалыг өр гээд 20 тэрбум доллорын нэмэлт өр, нийтдээ 50 тэрбум доллорын өртэй дэлхийн алдарт гүйлгачин цолтой түүхийн хог дээр хаягдлаа

0  |  0
.(192.82.80.199) 2021 оны 06 сарын 29

Өснө үү байна уу бидэнд ямар хамаа байнаа. Танайх байнга хятадын талаар юм оруулж байхын хммм

1  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 06 сарын 29

Гайхамшигтай. Манайхан бараг эсрэгээр нь ядуурлыг өчнөөн хувиар нэмсэн ба одоо бүр улам нэмэхээр улайрч байна. Түшээд, улс төрчид, олигархууд нь улам баяжаад байдаг. Иргэд нь ядуурсаар одоо дундаж давхарга гэдэг зүйл бараг байхгүй боллоо. Одоо хүн амаа зөвхөн олигархууд ба тэдний хамаатан нөгөө талд нь энгийн ядуу иргэд гэж хуваах л үлдлээ.

1  |  1
Top