НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47 дугаар чуулган хийгээд хүний наймааны асуудал эрхэлсэн тусгай илтгэгчийн яриа хэлцэл боллоо.
Энэ үеэр Хятадын төлөөлөгч үг хэлэхдээ "Хүний наймаа нь хүний эрхэнд хүнд ноцтой халдсан учир, олон орон хатуу цохилт өгч, хохирогчдыг хамгаалах ёстой. Америк, Их Британи зэрэг оронд орчин үеийн боолчлол болон хүний наймааны ноцтой асуудал оршиж байгааг Хятад улс маш их анхаарч байна. Өнгөрсөн 5 жилд албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор жил тутам 100,000 хүнийг АНУ-д худалдагдсан байна, үүний тэн хагас нь "Sweatshop"-д худалдагдах юм уу, гэрийн боолчлолоос болж зовж шаналж байгаа" гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 онд бараг 136 мянган хүн Их Британид худалдагдаж, үүний дотроос цөөн бус эмэгтэйчүүд болон хүүхдүүд тээврийн хэрэгслийн нөхцөл туйлын муу зэрэг шалтгааны улмаас нас барсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )