Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жил бүр нийслэл, салбарын яам болон 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг.
Тэгвэл энэ жил Сэлэнгэ аймаг 2019-2020 оны ажлаараа манлайлж, “Монгол Улсын шилдэг аймаг”-ийн нэгээр шалгалаа. Батламжийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилд өнөөдөр /2021.06.30/ гардууллаа.
Дэлхийг хамарсан цар тахлын хүнд үед ухамсартай байж үүргээ биелүүлж буй нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хамт олондоо гэр бүл, үр хүүхэд, өөрийн биеийг хойш тавьж өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн бүх төрийн албан хаагчдадаа онцлон баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 2 )
Оргил анддаа баяр хүргэе! Ангижав маань гоонж өмсөхөөс ичдэг хүүхэд байж билээ. Одоо тэгсэн жинхэнэ зохиж байна гэж ккк.
Өгөр Нямдорж оо наад бие чинь ажил хийхэд тэнцэхгүй ажлын ачаалал даахгүй байгаа шүү.Мөн их шунал аа