“Энхсаран” сувилалын О.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

2021 оны 06 сарын 30

“Энхсаран” сувилалын О.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан талаар (2021.06.30) Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  (Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдлын вирус халдаах) хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Түмэнбаяр нарын 9 яллагдагчид холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.76.31) 2021 оны 06 сарын 30

Нэрнээсээ эхлээд буруу. Энх Сарангийн хэрэг биш. Наадах чинь \n Улсын Онцгой комиссын хэрэг шүү дээ. Төрийн алба хувийн хэвшлийг хавчдагаа боль.

0  |  0
Top