Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдөр /2020.07.01/ өдрийн 10.00 цагт товлоод байсан.
Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалт нь Ковид-19 цар тахлын ойрын хавьтагч болсон учир 7 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэжээ.
Мөн өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр Ю.Батболдыг өмгөөлөгчөөр авсан бөгөөд хэргийн материалтай танилцуулах зэрэг нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныгдолоодугаар сарын 25-ны өдрийн 10.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )