Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Өршөөлийн хууль маргааш буюу долоодугаар сарын 6-ны өдрөөс үйлчилж эхэлнэ. Уг хууль таван бүлэг, 16 зүйлтэй.

ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй болно.

Мөн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй үлдээсэн. Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг 10-р сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top