Гурван сарын турш МХБХ-ны анхан шатны шүүгчийн сургалтад хамрагдаж онолын болон фитнесс шалгууруудыг амжилттай давсан шүүгчид өнгөрөгч амралтын өдөр “С” ангиллын гэрчилгээгээ гардан авлаа.
Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг давсан найман эрэгтэй, таван эмэгтэй шүүгчийн тангараг өргөх ёслол өнгөрөгч амралтын өдөр боллоо. Уг ёслолын ажиллагаанд МХБХ-ны Шүүгчийн хорооны гишүүн Г.Тэгшжаргал, Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, АХБХ-ны Футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах нар оролцож залуу шүүгчиддээ амжилт хүссэн юм.
Хэдийгээр тэмцээн уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ч МХБХ-ны шүүгчийн хэлтэс төдийгүй, шүүгч болох хүсэлтэй залуус энэ хугацааг үр ашигтайгаар өнгөрөөж шүүгчдийн тоогоо нэмж чадсаныг дуулгахад таатай байна. Ташрамд дурдахад сар бүр анхан шатны шүүгчийн сургалт эхэлж байгаа учраас шүүгч болох хүсэлтэй залууст МХБХ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Сэтгэгдэл ( 0 )