Хууль ёс байдгийг "Рио Тинто"-д сануулсан ч тэд Засгийн газрыг үл тоосоор байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Оюутолгой төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн багаас бүрдсэн ТУСГАЙ ХОРОО байгуулагдсан ч, Рио Тинто компани хараат бус дүгнэлт гаргахад шаардлагатай зарим мэдээллүүд, тайланг  гаргаж өгөхгүй байна гэсэн  мэдээллийг Х.Нямбаатарын ахалсан Ажлын хэсгээс хэдэн сарын турш өгч байна.

Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх талаар   “Рио Тинто”,  “Туркойз Хилл Ресурс” компаниудын дунд асуудал үүсээд буйтай зэрэгцэн 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд  ТУСГАЙ ХОРОО байгуулах шийдвэр гарсан байдаг.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдсэн Тусгай хорооны шинжээчдийн баг төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлаад,  дүгнэлтээ хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэсэн мэдээллийг тухайн үед засгаас өгч байсан.

Тэгвэл Тусгай хороо байгуулагдах шийдвэр гарснаас хойш найман  сар өнгөрөх нь. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо  сүүлд өгсөн мэдээлэлдээ,  “Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөлтэй 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр биечилсэн уулзалт хийсэн. Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн. Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор ажлын даалгавар боловсруулж, "Рио Тинто" компанитай илтэд ашиг сонирхлын зөрчилгүй хөрөнгө оруулалтын банк санхүүгийн байгууллагууд, олон улсын хуулийн фирмүүдэд хүргүүлээд байна. "Рио Тинто" компанийн үйл ажиллагааны цар хүрээ, "Оюу Толгой" компанийн төсөлд санхүүжилт олгосон банк олон байгаагаас шалтгаалан ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага төдийлөн их биш байна. Гэхдээ ажлын хэсгээс 2021 оны долоодугаар сард багтаан нэр хүнд бүхий хуулийн болон санхүүгийн зөвлөхийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөсөн.

Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны долоодугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна. "Рио Тинто" болон "Оюу Толгой компаниуд хөндлөнгийн шинжээчдийн судлах шаардлагатай зарим мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаагаас хөндлөнгийн хяналт, шалгалтын ажилд саад учирч байгаа ч хугацаандаа багтахаар зорилт тавин ажиллаж байна” гэсэн байсан.

Албаны хүн ингэж буй ч энэ янзаараа бол энэ сард Тусгай хорооны дүгнэлт гарч амжихгүй л болов уу.

Ингэж үзэх үндэслэлүүд бий. "Рио Тинто" олон сарын турш гэдийж буй.  "Эрдэнэс Оюу Толгой” ХХК өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр мэдэгдэл хүртэл гаргаж, "Рио Тинто"-д анхааруулсан ч, үл тоосон хэвээрээ л байна.

Мэдэгдлээс эшлэхэд, “Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан. Гэсэн хэдий ч “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар тогтоол батлагдсаны дагуу “Рио Тинто” компанийн зүгээс хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа Монгол Улсын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн...

Гэсэн  ч хөндлөнгийн шинжээчдийн Тусгай хороогоор дамжуулан хүссэн, хяналт шалгалтын ажилд шаардлагатай, Оюутолгой төсөлтэй холбогдох техникийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдэд гаргаж өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзсаар байна.

Гүний уурхайн төслийн явцыг бүхэлд нь шалгаж, төслийн алдаа, дутагдал, сургамжаас суралцах зорилгын хүрээнд энэхүү хөндлөнгийн хяналт шалгалтыг эхлүүлсэн. “Рио Тинто” хөндлөнгийн шинжээчдээс шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна. Тусгай хороо нь хяналт шалгалтыг ил тод байдлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын сайн туршлага, комплайнс стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Тусгай хорооны ажлыг “Эрдэнэс оюу толгой” ХХК бүрэн дэмжиж байна.

“Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсес” Лимитэд компаниуд энэхүү хяналт, шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэн хөндлөнгийн шинжээчдээс шаардсан бүх мэдээллийг цаг алдалгүй гарган өгч, өөрсдийн техникийн ажилтнуудыг хөндлөнгийн шинжээчидтэй харилцаж мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК шаардаж байна.

Хэрэв “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсес Лимитэд” компаниуд хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна.

“Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх үүргээ төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа “Рио Тинто” компани зөрчиж байгааг дурдья.” гэсэн юм.

Ийм мэдэгдэл гарснаас хойш 60 гаруй хоног өнгөрсөн ч, Монголын Засгийн газар "Рио Тинто"-гийн ааш аягийг олж чаддаггүй ээ.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
элбэгдорж(84.182.180.19) 2021 оны 08 сарын 07

ямбаатар яг үнэнийг ярьж бгаа юу?

0  |  0
Алуурчин элбэгдоржий(178.197.201.93) 2021 оны 07 сарын 30

Алуурчин элбэгдоржийн аллага үргэлжилсээр..\nАлуурчин элбэгдоржийн толгойлсон\nНам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчид монголын баялгийг өдөр шөнөгүй тасралтгүй үнэгүй зөөсөөр. Гадаад эздийнхээ бөгстйг долоосон манан мафийн алуурчид хулгайчид луйварчдид Монголын төрийг зайдагнаж монгол манкуур боолуудыг шулж хөлжинө\nГадаад дотоод хувалзуудын мафийн устгаж чадахгүй бол хүүрэнсүх, тэжээвэр пацаан гэх мэт манангийн гөлөг болсон шаарууд ажлаа өг, зайл\n

0  |  0
УХААНТАЙ БАЙНА ШҮҮ М(202.70.33.242) 2021 оны 07 сарын 07

МОНГОЛ ЭХ ОРОН ГЭЖ ЯРЬДАГ ХҮМҮҮС ОДОО ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРЖ ӨМНӨГОВЬД ОЧООД ЗЭС ЗӨӨДӨГ ГАШУУН СУХАЙТ ХҮРТЭЛХ ЗАМ ЮМ УУ ЭСВЭЛ ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙГААС АЧАА АЧААД ГАРДАГ ЗАМЫГ Л ХААЖ ЭДЭНД ХАТУУ СИГНАЛ ӨГӨХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЭЭ. ИЙМ АЖИЛ ЭХЛҮҮЛБЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД НЭГДЭНЭ ШҮҮ

0  |  0
Зочин(202.9.46.250) 2021 оны 07 сарын 06

Гадны нэг луйварчин компанид тусгаар улс байж төртөйгөө 3 сая иргэдтэйгээ хамтдаа доромжлуулж дарлуулж байгаа нь гутамшиг. Гэрээний хэрэгжилтийн талаарх үйл ажиллагаагаа шалгуулахгүй шинжээчид шаардлагтай материалуудыг гаргаж өгөхгүй гэж байгаа бол манайх гэрээний оролцогчийн хувьд улс орон, ард түмний эрх ашгийг үүднээс хамтарч ажиллан холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг дахин сануул, үгүй бол Оюу толгойн лицензийг нь түр түдгэлзүүлж үйл ажилагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах талаар хугацаа заасан албан бичиг явуулаад Рио тинтогийн ааш аягийн талаар ОУ-д мэдээлэл түгээ

0  |  0
law(192.82.77.235) 2021 оны 07 сарын 06

дэлхийд бас хууль ёс дэг журам гэж бий

0  |  0
Зрчин(202.179.2.6) 2021 оны 07 сарын 06

Хөөгөөд гарга

0  |  0
Enh(202.126.89.86) 2021 оны 07 сарын 06

Geree hiisen bol bandan tas ! Anhnaasaa gereegee oligtoi hiihgui yasiin. Er ni yag yachaad, yah geed bgaan?

0  |  0
Д.Ганхуяг(202.126.89.158) 2021 оны 07 сарын 06

Өөрйин аж ахуй нэгжээ бол барьж хорьж байгаад л хэрэгжүүлдэг. Наадуул чинь ялнаанүй шүү дээ. Наад төлөөлөгч гэгч Монгол этгээдийн барьж аваад ялыг нь өгөхийг шаардаж байна. Хийхнүй бол ард түмэн өөрсдөө хийх хэрэгтэй. Олны анхаарлыг холдуулах гэж ёсөн шидийн ажил хийж байна.

0  |  0
Сэтгүүлч(202.126.92.99) 2021 оны 07 сарын 06

Рио тинтогоос шоронд суулгаач. Заримыг нь Цаазлаач

1  |  0
Зочин(83.25.136.44) 2021 оны 07 сарын 06

Mongol tsaaraatai mongoloor yaridag amisgaanuud bn ted mash ikh uuregtei buuny nohduud

0  |  0
Заагч(202.9.46.149) 2021 оны 07 сарын 06

Хулгайч Рио Монголыг дарласаар идсээр завшсаар ашигласаар дуусах хорошо юмаа.

0  |  0
dn;(59.153.114.252) 2021 оны 07 сарын 06

монгол ба хувь нийлүүлэгчээ рио тинто хулхидаж дээрэмдсэн учраас л бодит баримтуудыг нууж булхай нь илрэхээс айж байгаа шүүдээ. нөгөө С. Баярын хийсэн нүгэл ингэж л нүдээр нь цувж байхад тэр хулгайч суллагдаж идсэн мөнгөөрөө хахаж цадаж байгаан шударга явдал уу??????????????????

2  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 07 сарын 06

Ter chigtee olon jil khakhyyld ni nervegdsen MAN ba AN namiin olgiarakh urvagchid byged kholbootoi khoorondoo tedentei khydallaa jyjeg zokhioj shoy khiij tsag unguruuduguu bolio.REN TENTOG Zuvkhun ard tymenii boslog esregyytsel zogsooj gsooj chadna.

0  |  0
зочин (64.119.19.142) 2021 оны 07 сарын 06

МАНАЙ УИХ ЗАСГИЙН ГАЗАР ЕӨК БҮГД Л РИОТИНОГИЙНХ БОЛСООН ТЭГЖ БАЙХДАА Ч ТААРСАН АРД ТҮМЭН

0  |  0
Зочин(192.82.70.91) 2021 оны 07 сарын 06

Засгийн газрын гишүүд нэр зүүсэн суганууд мад тавиулах нь мэдээж.

0  |  1
zochin(202.179.26.24) 2021 оны 07 сарын 06

S.Batboldiig schalgaj chariuuchlaga toochoochee Churelsuch ee

0  |  0
и(202.126.89.215) 2021 оны 07 сарын 06

ард нь сү гээд том хулгайчын бүлэглэл байгаа болхоор айх юу байхав наадуулд чин.ийм даам гаруудыг дарчих төр алга даа

0  |  0
Энэ эргүү гөлөг эзэ(192.82.71.58) 2021 оны 07 сарын 29

Энэ БОЛД гэх эргүү ХОГийг Рио Тинто түүний төлөөлөл болох Нямдорж, Хүрэлбаатар нар БОДЛОГООР Рио Тинто д алба хашуулахар явуулсан. Одоо энэ БОЛД гэх бууны нохой нь, үнэндээ Монгол биш ХУЖАА , царайг нь хар л даа, ямар ч үнэ цэнээр хамаагүй Риогоос авсан хахуулийн төлбөрөө төлөхийн тулд ямар ч үнээр хамаагүй шүүхэд Монгол улсыг ялагдуулах, ОТ гэрээг ОТ талд шийдвэрлүүлэх гэж зүтгэж байна. Энэ эргүү гөлөгийг зүгээр л зайлуул, энэ луухааныг байсан цагт Рио Тинтотой гэрээ бүү хий!!!

1  |  0
Doogii(172.58.41.92) 2021 оны 07 сарын 06

Huuj garga olon uim yarilgui. Ugaasaa avilga heel hahuuli ugch geree hiisen. Avilgach hulgaich ni shorond baina.

0  |  0
Doogii(172.58.41.92) 2021 оны 07 сарын 06

Huuj garga olon uim yarilgui. Ugaasaa avilga heel hahuuli ugch geree hiisen. Avilgach hulgaich ni shorond baina.

0  |  1
Доми(66.181.180.112) 2021 оны 07 сарын 29

Баяжмалыг хилээр гаргахгүй хаахад л чих нь зөөлөрнө. Нямбаатар мэтийн юмнууд хэлэлцээр хийж чадахгүй. Бизнес сэтгэхүйтэй хүн дээр.Буян Жагаа энэ засгийнхаа илүү хэлэлцээр хийчихнэ шүү

3  |  1
Уншигч(66.181.161.8) 2021 оны 07 сарын 06

Чамбай нягт ажиллахгүй бол ч салхи ихтэй шүгэлддэг залуус ч юу л бол доо, онооны хойноос л том том дуугарч байгаа болов уу,

0  |  0
зочин (202.9.46.151) 2021 оны 07 сарын 06

рио тенто бол дэлхийн хэмжээний мафийн бүлэглэл байх магадлал маш өндөр ..............хөөгөөд гаргая......

1  |  0
Зангараг(202.179.26.41) 2021 оны 07 сарын 06

Заргалдаж байгаа компани биш тусгаар улсын Засгийн газар байж арчаагүй юмаа. Ер нь Засгийн газар компанийн ТУЗ өөс ч дор чадамжгүй нь коронатай тэмцэж ирсэн үлбэгэр байдлаар батлагдсан. Коммунистуудыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй гэдгийг ихэнх монголчууд ойлгож эхэллээ.

0  |  1
хатуу шаардаач(122.201.22.182) 2021 оны 07 сарын 06

Засгийн газар сулхан байж болохгүй. Хатуу шаардлага тавьж ажлаач. Шаардсан материал гаргаж өгөхгүй байна гэхийн оронд шууд үйлдвэрийг хаагаач. ЯАХААРАА ийм муухан ажилладаг юм вэ? ТЭР багабанди гэгчийг зайлуулна л гэсэн бас байхгүзй. Аягүй бол та яв гэж хэлж чадахгүй байна уу?

0  |  0
Зочин(202.126.88.182) 2021 оны 07 сарын 06

Нямбаатар яг үнэнийг ярьж бгаа юу?

0  |  0
9999999(75.170.145.236) 2021 оны 07 сарын 06

ХУЛГАЙЧ, ХУЛГАЙЧДАА YЛ ТООХ НЬ АРГАГYЙ! БYГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧИД БИЕ БИЕНЭЭ МЭДДЭГ УЧРААС ТЭР!!!

0  |  1
Top