Монгол Улсад өмч хувьчлалын салбар үүссэний 20, Төрийн өмчийн хороо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо. Өчигдрийн барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Г.Батбаяр, М.Батжаргал, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, "Сүү" хувьцаат компанийн бөх, улсын начин Ду.Батбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Ачдар" спорт хорооны бөх, Улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. Тэд барилдааны их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, улсын заан Ц.Мягмарсүрэн, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, аймгийн арслан Б.Батмөнх нарыг орхисон билээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )