Замын-Үүдийн хил, гаалийн албан тушаалтнуудыг СААТУУЛЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ)-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2021.07.06) Замын-Үүд суманд ажиллаж байна.

Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын ахлах мөрдөгч, Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ)-ын алба хаагчид багтжээ.

Замын-Үүд боомтод иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ачаа бараа бөөгнөрч, хүндрэл үүсгэж буй асуудал нь зарим албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтай холбоотой байж магадгүй нөхцөл байдал үүсжээ. 

Тиймээс эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан гэж үзэн, дараах албан тушаалтнуудыг өнөөдөр ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй түр саатуулан, мэдүүлэг авч эхлээд байна.
 

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхэд түүний ажлыг хариуцуулжээ. 
     
  • Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, түүний оронд нь В.Намхайнямбууг түр томилов.
     
  • Хилийн 0108-р ангийн Авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшигийг мөн чөлөөлөв. 
     
  • АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, түүний ажлыг Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарт түр хариуцуулав.
     
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, түүний ажлыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд хамтатган хариуцуулав. 
     
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч н.Уранбаярыг чөлөөлөв. Түүний оронд ажиллах хүн тодорхойгүй байна. 

 

Түүнчлэн Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын ажилтнуудыг болон гаалийн байцаагч нарыг өөр аймагт сэлгэн ажиллуулахаар болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түиэн(139.5.219.249) 2021 оны 07 сарын 06

замын үүдийн гаалийнхан бүүр даварцан өдөрт хэд гэчивэ арай 3 сая н хахууль авдаг гээ биз дээ нэг гаалийн байуаагч л гэхэл

0  |  0
ард түиэн(139.5.219.249) 2021 оны 07 сарын 06

ёстой больж нэг машинаас 15000 юань авч бж оруулдаг гэсэн нилээн дээр үеийн ханш ш дээ одоо бүр өсөж өгөө бтз бүх жолооч нар ярьдаг ш дээ

1  |  0
м(66.181.161.120) 2021 оны 07 сарын 06

зөв зөв ингэж ажиллах маш зөв арай хэтэрсэн хүнд байсан Тэнд төлсөн мөнгөө ард түмнээс аваад хэцүү байгаа

1  |  0
Зочин(103.229.121.103) 2021 оны 07 сарын 06

Зөв маш их цэвэрлэгээ хэрэгтэй

1  |  0
Зочин(139.5.219.41) 2021 оны 07 сарын 06

маш зөв зүйтэй шийдвээр гаргасан байна, баяр хүргэе

2  |  0
Ner(202.21.108.150) 2021 оны 07 сарын 06

Zov zov

2  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 07 сарын 06

Turd yls yydneeseelkheel khakhyylaar dyyrsen dee.Odoo 1000 solioodoj nemergyi baikha.Zamiin yydiin bykhel turiin ajilchid khakhyylchin tanil talaaraa idej yygaad syrchikhsan daa.Zamiin tsagdaa nariig gert ni yzeleg khiikh kheregtei.

1  |  0
.(103.57.92.90) 2021 оны 07 сарын 06

Болж байна

3  |  0
Top