ДАРХАН-УУЛ: Нийтийн тээврийн үнийг өсгөхгүй

2021 оны 07 сарын 06

Дархан-Уул аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс хэвийн явуулна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.07.06/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал хот хоорондын такси үйлчилгээний үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, батлагдсан тарифаар нь явуулах, мөн хотын доторх такси үйлчилгээний үнэд анхаарч, дорвитой ажил зохион байгуулах чиглэлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Дархан-Уул аймаг дахь улсын байцаагчид өгсөн юм.

Аймгийн онцгой комиссоос хот хооронд болон хотын доторх нийтийн тээврийн үнийг өсөхгүй байхад хяналт тавьж ажиллана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.240.53) 2021 оны 07 сарын 07

дотор явдаг таксинууд чинь 1000 төгрөг болсон байна

0  |  0
Top