Хулсны баавгай нэн ховордсон амьтан биш боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

 Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба саяхан мэдэгдэхдээ, зэрлэг хулсны баавгай нийт 1800 гаруй байгаа бөгөөд нэн ховордсон амьтан байснаасаа ховордох эрсдэлтэй амьтны жагсаалтад орсон гэжээ.

Хулсны баавгай нэн ховордсон амьтан биш боллоо_fororder_1

Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-ны өдөр хэлэхдээ, халуун чимээ дуулдаж байна. Сүүлийн жилүүдэд зэрлэг хулсны баавгай, Төвөд бүхэн зэрэг ховордсон амьтны амьдрах орчин нь сайжирсаар бөгөөд цөлийн муур зэрэг ховор амьтад харагдах боллоо. Зүүн хойдын барс тосгонд орж ирж байх, Азийн заан умард зүгт нүүсэн зэрэг тохиолдлууд үүсэж байна. Өдгөө Хятад улсад “Цэнгэг ус цэнхэр уулс бол алт мөнгөн уул” хэмээх үзэл ойлголт хүмүүсийн сэтгэлд шингэж, “Эх байгалиа хүндэтгэн, аяар нь байлгаж хамгаалах” нь олон шатны засгийн газар болон ард түмний ухамсартай үйл ажиллагаа болж байна. Бид олон улс оронтой хамтран экологийг хамгаалах, байгаль орчны засаглалын талаар олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top