Зэвсэгт хүчний салбарын тэргүүнүүд тодорлоо

2021 оны 07 сарын 09

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлж ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Барилга, байгууламжийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Баясгалан нарт Зэвсэгт хүчний Хүндэт тэмдэг хүртээлээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргын орлогч, Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөгийг “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тушаалаар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн ажилтан Д.Даваажав, Ц.Отгондолгор нарыг Баянзүрх дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр  шагнасан байна.

Энэхүү хүндэт тэмдгийг гардуулах ёслолын үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Аливаа шагнал нь эрхэлж буй ажил, албандаа өндөр амжилт гаргаж байгаагийн тод томруун илэрхийлэл юм. Зэвсэгт хүчинд олон жил, үр бүтээлтэй зүтгэн, өндөр үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирснийг тань ийнхүү үнэлж байна. Цаашид ажил, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, ямагт манлайлагч нь байж чадна гэдэгт Зэвсэгт хүчний удирдлага итгэл төгс байна. Тэгш ой давхацсан баярт мөчид Зэвсэгт хүчний болон авто тээврийн салбар, дүүргийн хүндэт тэмдэг хүртсэн Та бүхэндээ баяр хүргэж, ажлын арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе” хэмээжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байдраг(66.181.188.235) 2021 оны 07 сарын 09

Д.Ганзориг гэдэг нөхөр хэзээ ажлаа өгөх гэж бн

0  |  0
Top