Берлин хотын төв дэх Монгол Улсын эЭчин сайдын яамны байранд “Элчин сайд нарын танхим” нээгдлээ.
Монгол Улс 1953 оноос БНГУ-д, 1972 оноос ХБНГУ-д Элчин сайд нараа илгээж, зарим үед өөр орноос хавсруулан томилж байжээ.
Элчин сайдууд, дипломатчид, тэдний ажил үйлсийн тухай мэдээ, баримтад тулгуурлан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийн хуудсыг сөхөж, бататган хадгалахын зэрэгцээ судлан баяжуулах зорилгоор энэхүү танхимыг санаачилжээ.
Уг танхимын нээлтэд Элчин сайд Д.Ганбат, ахмад дипломатч Л.Бярдамба, Н.Эрдэнэцогт нар оролцож, салбарын залуу мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзан сонирхолтой яриа өрнүүллээ”.
Сэтгэгдэл ( 2 )
1953 оноос өнөөдрийг хүртэл ажилласан гээд байгаа элчин сайдууд Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө юу ч хийсэнгүй. Германаас өндөр технологи авчирч нутагшуулах цаг хугацаа байсан. Боломжийг ашигласангүй. Шар айраг ууж хоосон уулзалт яриа хийж хувийн жижиг зүйлсээр хөөцөлдөж хугацаагаа дуусгаж байсан болотой. Тэднийг хойч үеийнхний санамжинд хийж өгч байгаа юм байна. Болж байна. Жич: Хөгжилтэй Герман улсаас Монголд нутагшуулсан нэг ч үйлдвэр технологи байхгүй нь харамсалтай. Үхмэл коммунистуудын балаг.
Эрдэнэцогт чинь дипломат биш шүү дээ. Хуучин Дрезденд модны үйлдвэрийн техникум л төгссөн хүн. ТБД сайд байхад эся ны барилга хариуцсан ажилтан болж байсан юм