"Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит "Токио олимп сан"-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ.
Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганад бараалхуулжээ. Энэ бол Монголын уулчдын зүгээс шигшээ багийн тамирчид, хамт олонд илэрхийлж буй хүндэтгэл юм.
2021 оны зуны олимпын XXXII наадам нь долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Японы Токио хотноо болно.
Олимпын наадмыг угтал болгон зохион байгуулж буй “Токио олимп сан”-гийн цом аялсан аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүргийг хүлээж ирсэн ба 8.2 кг жинтэй цомыг "Эрдэнэт" үйлдвэрийн зэсээр бүтээж, шижир алтаар бүржээ.
Токиогийн олимпын наадамд өрсөлдөх баг тамирчдадаа өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 4 )
Ex ornoo toloolon oroltsoj bui bux tamirchiddaa ondor amjilt xusie.Xurai Xurai Xurai
Gaixamshigtai.Ex ornoo toloolon oroltsoj bui bux tamirchiddaa ondor amjilt xusie.Xurai Xurai Xurai
Гайхалтай Монголчууд ялалт байгуулах болтугай хурай хурай хурай.
Бусад уулчдынх нь нэрийг ч бас бичих хэрэгтэй