Авлигын гэмт хэргийн эсрэг АНУ-тай хамтарч ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын эсрэг АНУ-ыг Монгол Улстай хамтран ажиллаж байгааг дурдлаа.

АНУ манай улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж 1.7 сая ам.долларын тусламж, хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын 50 аппарат хандивлан аппаратуудыг ашиглах сургалт зохион байгуулахад 200,000 ам.долларын тусламж олгосон байна. Монгол Улс АНУ-д сая ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлажээ.

Мөн Монгол Улсын БиоНТек / Файзер үйлдвэрийн вакциныг 2.5 сая тунг худалдан авах гэрээг амжилттай байгуулаад байгаа билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс цар тахлыг даван туулахад дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Дэлхий даяар вакцины гурав дахь тунгийн судалгаа, туршилтууд эхэлж байна гэдгийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

Цар тахлын нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн эсрэг тэр дундаа авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Монгол Улс Авлигын индексээр 111-р байрт жагсаж байна. Үүнийг хоёр оронтой тоонд оруулахад АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдлаа.

Элчин сайд Майкл Клечески Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд хамтран ажиллахдаа таатай байх бөгөөд ардчиллыг хамгаалах, сайн засаглалыг бий болгоход авлигыг бууруулах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.240.238) 2021 оны 07 сарын 18

өөрсдөө авилага авхаа болчихуул тодорхой хэмжээг энэ гэмт хэрэг чинь буурна.Та хэд бас авилагын гэмт хэрэг гархад ихээхэн нөлөөлж байгаа шүү\n

0  |  0
ЗОЧИН(66.181.161.126) 2021 оны 07 сарын 17

оросуудаас асууж зөвшөөрөл авсан юм уу, АНУ-тай хамтарч ажиллах туухайгаа

0  |  0
иргэн(202.9.47.10) 2021 оны 07 сарын 14

РИО ТИНТОГООС АВИЛГА АВЧ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН, АВИЛГАЧ Ч.САЙХАНБИЛЭГИЙГ АНУ МОНГОЛЫН ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АВИЛГАТАЙ ТЭМЖЭХ АЖИЛД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЬЕ. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМНИЙ ЧИН ХҮСЭЛ ЮМ ШҮҮ. АРДЧИЛСАН АНУ ХҮСЭЛТИЙГ БИЕЛҮҮЛНЭ ГЭЖ ИТГЭН ХҮЛЭЭЖ БАЙЯ.

1  |  0
tuguu(66.181.161.54) 2021 оны 07 сарын 14

Zadaa yu l bolj duusah boldoo

1  |  0
зочин(66.181.182.205) 2021 оны 07 сарын 17

АВилгын гэмт хэрэгтэй ТЭМЦЭХЭД ХАРИН ЖИНХЭНЭ ХЯТАДТАЙ ХАМТРАХ БАЙСАН ЮМ. АВИЛГАЧИД ӨӨРСДӨӨ АЛУУЛАХААС АЙСАН ХЭРЭГ.АВИЛГА.ХАР ТАМХИ,ХҮЧИНГИЙН гэмт хэрэг үйлдсэн хүн сэтгэлгүй сүгнүүдэд ӨРШӨӨЛ БАЙХ УЧИРГҮЙ.

3  |  0
би(202.9.46.249) 2021 оны 07 сарын 14

Хэцүү байнаа. Хүн нь нас бараагүй , өвдөөгүй хүмүүс энэ ковидыг ойлгохгүй байх шиг бна. Вакцин ч тус болсонгүй, манай хүнд бүр хүндрэл болголоо. Хятадын биш өөр вакцин хийлгэдэг байж гэж бодох юм даа. Ухаангүй байхад нь хүчилтөрөгчийг нь аваад өөр хүнд залгаад, хэн ч таслахгүй гэж хажууд байсан хүн нь хэлсэн би эмч, сувилагч нартаа итгэж байсан итгэл маань нурж, одоо өмсгөл өмсөөд баяртайгаар зургаа даруулж байгаа эмч сувилагчийг хараад ямар хүйтэн сэтгэлтэй баг нь бидэнд таарчихваа гэж харамсах юм даа

4  |  0
Top