Шинжээч: Нарны харшилд хэт ягаан туяа тустай

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

Хэт ягаан туяа нарны харшилд сайн гэж Европын харшил судлал, эмнэлзүйн дархлал судлалын академийн гишүүн Мариа Полнер зөвлөжээ.

Арьсны эмч нарт хэт ягааны туяаны эмчилгээ хийх боломж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэхүү эмчилгээ нь нарны гэрлийн туяанд тэсвэртэй болгоход тустай гэнэ. Нарны харшилтай өвчтөнийг хэт ягаан туяагаар “шарснаар” нарны харшлын хурц илрэл аажмаар багасдаг байна.

Нарны харшил болох улаан өнгөтэй гүвдрүүнүүд илэрмэгц энгийн арга хэрэглэхийг мөн эмч зөвлөжээ. Юуны өмнө нарны шууд туяанаас аль болох зайлсхийх, хөвөн даавуун хувцас өмсөх, нарны өндөр хамгаалалттай тос хэрэглэж байхыг зөвлөж байна. Түүнчлэн, харшлын эсрэг эм ууж, зарим тохиолдолд арьсан дээрээ дааврын тос түрхэх хэрэгтэй аж.

Гэхдээ арьсан дээрх тууралт нарны харшил эсвэл эм, хүнсний харшил, арьсны өвчин эсэх зэрэг зөв онош тогтоохын тулд мэргэжлийн эмчид хандахыг шинжээч анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top