Японд халдварын тохиолдол 3 хоног дараалан 3000-аас давлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 17

Токиогийн олимпын нээлт болоход нэг долоо хоног үлдээд байна.

Японы Ковид-19 цар тахлын байдал ч өөдрөг биш болоод байна. 14-нээс 16- болтол Японд Ковид-19-ийн халдвараар батлагдсан тоо 3 хоног дараалан 3000-аас давж, Токиод батлагдсан тоо 3 хоног дараалан 1000-аас давсан байна.

Японы NHK-гийн мэдээлснээр 16-ны өдрийн 18 цаг 30 минут болтол Японд мөн өдөр Ковид-19-ийн халдвар авсан 3432 тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан тохиолдол 834511 болсон байна.

Токиод халдварын байдал даамжирч, 16-ны өдөр гэхэд 1271 тохиолдол батлагдсан байна. 16-ны өдөр болтлох долоо хоногт Токиод өдөр бүр батлагдсан тохиолдол энэ оны 4-ээс 5-р саруудын халдварын оргил үеийн халдварын дундаж тооноос ч давсан байна.

Японы хэвлэлийн мэдээлснээр, 16-ны өдөр болтол Японы хилээр нэвтэрсэн Токиогийн олимпд оролцох холбогдох хүмүүсээс коронавирусийн халдвар авснаар батлагдсан 30 тохиолдол илэрч, 1 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.7) 2021 оны 07 сарын 18

Гүэ энэ олимпийг бушуухан хийгээд дуусгах юмсан, тэгсэн цагт энэ өвчин багасах, дарагдах, устах нигууртай ч юм билүү хэн мэдлээ,

0  |  0
Зочин(202.126.90.31) 2021 оны 07 сарын 17

Япон хэдэн сая хүнтэй билээ, хоногийн 3000 гайгүй л байна ш дээ, манайх 3 сая хүнтэй хоногийн 2000-тай ч тоож байгаа амьтан алга

0  |  0
магадлалын онолоор ш(59.153.114.43) 2021 оны 07 сарын 17

Самуурай олимпоо цуцххсхй

0  |  0
Top