Мусульманчуудыг гадуурхахдаа донтсон нь...

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

Өөрийгөө “Эрх чөлөө, ардчиллын гэрэлт цамхаг”, “Олон улсын хүний эрхийг сахин хамгаалагч” хэмээн өргөмжилсөн Америкийн дотоодод мусульманчууд урт хугацааны турш шударга бус байдал, гадуурхалд өртсөөр ирсэн төдийгүй, 21-р зуун гарснаар "Исламофобия" гэдэг зүйл үе үе дурдагдах болсон юм. Тус орны Ардчилсан Нам болон Бүгд Найрамдах Нам бүр ч мусульманчуудыг улс төрийн сонгуулийн “золиос”, “багаж” болгон ашиглаж ирсэн нь худал биш. Америкийн мусульманчуудын төлөөлөл болсон боксын аварга Мухаммед Али өмнө нь “мөрөөдлөө биелүүлэх хамгийн сайн арга бол сэрэх явдал мөн” хэмээн ярьж байсан юм.

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, мусульманчууд нь хамгийн анх 14-р зууны эхээр умард Америкт хүрчээ. АНУ байгуулагдахаас өмнөх колоничлолын үед Африкаас умард Америкт худалдагдсан боолуудын 10-15% нь мусульманчууд байжээ. АНУ-г үндэслэгч нарын төлөвлөснөөр бол жирийн иргэд шашин шүтэх эрх чөлөөтэй, түүнчлэн “Тусгаар тогтнолын тунхаг”-ийг бичихэд оролцож болно. АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсон хүртэл “Куран судар”-тай байж. Харин тэдгээр харын нутагт худалдагдаж ирсэн Африк гаралтай мусульманчуудад болохоор энэхүү хууль нь үйлчилдэггүй бөгөөд сүүлээр нь тэд, мөн тэдний үр хойч нь албаар Христосын шашин шүтэх болсон бөгөөд Мусульман шашнаа өвлөн үлдсэн цөөн хүмүүсийн хувьд шашин үйл ажиллагаа өрнүүлэх, уламжлалт хувцас заслаа өмсөх, дээдсийн нэрээрээ овоглох зэрэг нь “нууцаар явагдах” болсон байна. Ерөнхийдөө 20-р зуунаас өмнө Америкт хүрсэн мусульманчуудын олонх нь аргагүйн эрхэнд уугуул шашнаа орхисон бөгөөд нөхцөлөөр хамгийн тааруу орчинд бусдын хамгийн хийхгүй дургүй ажил төрлийг эрхэлж иржээ.

Тэгвэл 2001 оны 9-р сарын 11-ний хэрэг нь тус орны дотоодод мусульманы тухай томоохон мэтгэлцээн үүсгэсэн юм. Тухайлбал Америк иргэншилтэй мусульманчууд жирийн иргэний статустай байх эсэх болно. Хэдийгээр Америкийн мусульманчуудын удирдагч олон удаа нааштай тохио өгч, терроризмыг зэмлэн буруушааж, Исламын шашны үйл ажиллагааны газруудад Америкийн төрийн далбааг мандуулж, нийгэм нийтэд Мусульман шашны сүм хийдийг нээлттэй болгосон хэдий ч олонх америкчууд мусульманчуудаас зайгаа барьж, бүр зарим нь үзэн ядах болсон. Америкийн Холбооны Мөрдөн Байцаах Газрын тайлангийн дагуу, 2001 онд Америкийн дотоодод мусульманчуудад чиглэсэн үзэн ядалт, өшөө хорслын чанартай гэмт хэргийн тоо 1600%-иар нэмэгджээ.

Сонирхолтой нь Peв төвийн сүүлийн арваад жилийн туршид хийсэн судалгаагаар, 2007 онд Америкт 2.35 сая мусульманчуудтай байсан бол түүнээс хойших арван жилд энэхүү тоо жил тутамд дунджаар 100 мянгаар нэмэгдэж, 2017 он гэхэд 3.45 сая болов. Түүнчлэн 2040 он гэхэд мусульманчууд нь Еврей шашинтнуудыг орлож, Америкийн хоёр дахь том шашин шүтэгчид болж, 2050 он гэхэд Америк дахь мусульманчуудын тоо 8.1 саяд хүрэх төлөвтэй байна.

Яг ийм өөрчлөлт хувиралтыг харсан Америкийн Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам мусульманчуудыг улс төрийнхөө “багаж” болгож ашиглаж эхэлсэн. Жишээ нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп “Мусульманы асуудал”, "Исламофобия" гэгчийг маш идэвхтэй хөөрөгдөж, бүр ч их өгөгдлийн сан болон нэрсийн жагсаалт гарган, Америк иргэншилтэй мусульманчуудыг мөрдөж, холбогдох мэтгэлцээн хийнэ ч гэх шиг болсон юм. Тэрээр ерөнхийлөгч болсны дараа 2017 оны 1-р сарын 27-нд “Мусульманд тавих хориг” гэгчийг баталж, олны эсэргүүцэлд өртөж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.82.251) 2021 оны 07 сарын 22

Эхлээд коммунистуудыг устгах хэрэгтэй.Тэд дэлхийн 2 -р дайнаас ч олон хүн геноцид оруулж хүйс тэмтэрсэн байх юм.Бараг ихэвчлэн өөрийн орны иргэдээ хомроглон устгажээ

0  |  0
.(202.55.188.38) 2021 оны 07 сарын 19

zow2. Muslim ulsad torson emegteichvvd amidiin tamd bdag.

0  |  0
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 22

Миний хувьд мусульманчууд ба коммунистуудыг дэлхийн хөрснөөс арчиж устгаад дахин өндийлгөхгүйгээр бүрмөсөн зайлуулах ёстой гэсэн бодолтой байгаа. Зөв биз?

6  |  0
Top