​С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

Улсын Дээд шүүхэд өнөөдөр (2021.07.19) С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдаан боллоо. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1454 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоолтой, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн Дээд шүүх хянан хэлэлцсэн юм.

Ингээд шүүх бүрэлдэхүүн С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна.

Хэрэг прокурорт хянагдах хүртэл цагдан хорих шийдвэр хэвээр үргэлжилнэ.

Шүүхийн бүрэлдэхүүн хоёр шүүгчийн гаргасан тусгай саналын үндэслэл нь хуульд нийцсэн байсан. Хяналтын шатны шүүхийн тогтоолын С.Баярцогтод холбогдох хэсэгт яллах дүгнэлтийн хүрээнээс хальсан шийдвэр гаргасан байна гэж үзжээ. Энэ нөхцөл байдалд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл байна гэж үзэв. 

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8 зүйл, 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын тусгай ангийн 263, 22 зүйлд заасан гэмт хэргийн аль шинжийг хангаж байгааг тогтоох боломжгүй яллах дүгнэлт үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, дүгнэлт байхгүй, жасгаалт байна гэж үзсэн. Энэ нөхцөл байдал нь өөрөө шүүхийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл гэж үзжээ. 

Бусад хүмүүс буюу Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж хянан шийдвэрлэжээ.

Сануулахад, 2020 оны долдугаар сарын 17-нд болсон анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт дөрвөн жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноосон юм.

2020 оны арванхоёрдугаар сард давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оноосон хорих ялыг бууруулсан байдаг. Тодруулбал, шүүгдэгч С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4,8 жил, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт оноосон дөрвөн жилийн хорих ялыг 1.3 жил болгон бууруулахаар шийдвэрлэжээ.

2021 оны тавдугаар сарын 19-нд Улсын дээд шүүхээс С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноосон. Харин С.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т үндэслэн шийтгэсэн.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.228) 2021 оны 07 сарын 20

МОНГОЛЫН ШҮҮХ ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАРГҮЙГЭЭ УДАА ДАРАА ХАРУУЛЛАА. СОЛОНГОСООС ШҮҮГЧИД УРЬЖ АЖИЛЛУУАЯ.

0  |  0
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 20

Монголчуудаас, монголын нийгмээс тусгаарлах ёстой бүлэг хүмүүс байна. Тэдгээр нь 1990 оноос хойш засгийн эрхэнд гарч хулгайлах, тонон дээрэмдэх үйл ажиллагаа ил далд явуулсан хүмүүс юм. Бас өнөөдөр төрийн албанд ажиллаж авилга, хулгай лээрэм хийж байгаа хүмүүс нэмэгдэнэ. Хэрэг хуучирдаггүй зүйл ангиар тасганы овоонд оам нарыг устгасан шиг тэгэж тусгаарлана. Тийм цаг айсуй. Нэрсийн жагсаалт бичсэнгүй гэхдээ тэд юу хийснээ өөрсдөө сайн мэдэж байгаа.

0  |  0
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 19

Хог хужаагаар дvvрсэн сенесен сайт там руугаа хужаа вирустэйгээ тонил.

0  |  1
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 19

Хог хужаагаар дvvрсэн сенесен сайт там руугаа хужаа вирустэйгээ тонил.

0  |  0
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 19

Хог хужааг Монголын номер 1 дайсныг суллах нь байж боломгvй гэмт хэрэг Монголын эсрэг эдийн засгийг нь хорлох улмаар хорт вирус хятад болгох эрлийз хужааг устгах хэрэгтэй байтал жил хvрэхгvй хугацаанд негее ялшуу юм нь ялзмаг авилгажсан шvvхийн ялзарсан шvvгчдээс болоод хэрэгсэхгvй болох нь хог хужаа новш Монголоос хулгайлж идсэн оффшор менгеерее авилгажсан шvvгчдээ хахуульдав уу негее шударга ес хаачиваа жирийн иргэн ингээд суллагдах уу авилгажиж ялзарсан шvvхэд живсэн Монгол хар вирус хятадад уусах уу vлдэх vv гэдгийн зааг дээр байгаа нь даанч даанч харамсалтай аюул.Хужаа вакцин нил хор.

0  |  0
Зочин(64.119.22.210) 2021 оны 07 сарын 19

Шүүгчид үү, МАН бүлэглэл үү хятад эзнээсээс ч юм уу, хятад зөвлөхөөсөө ч юм уу шийдвэр аваа биз дээ. Хятад зөвлөхийнхөө эхний даалгаварыг биелүүлж, Зүүнхараагийн эрлийзийг, Эрдэнэбат гэдэг билүү, чөлөөлж их хуралдаа залаа биз дээ.

0  |  0
hulan(192.82.78.71) 2021 оны 07 сарын 20

zov sh de.Huniig ingej helmegduulj bolohgui sh de.

0  |  2
зочин(192.82.87.167) 2021 оны 07 сарын 19

өөрсдөө гаргаж чадахгүй болохоор мөрдөн байцаалтаар гаргах нь дээ

0  |  0
zochin(49.98.155.112) 2021 оны 07 сарын 19

buh hurungiig huraaj avah heregtei uls oron ard tumen mungugui ene hund ued naad hun chin uls.n ajil hj chadah gui hohrol uchruulsan uchir amin huvdaa achgilsan hun zugeer horood hohrol urchuuh es bus

1  |  0
Бат(202.9.47.24) 2021 оны 07 сарын 19

Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо

0  |  0
Top