Б.Ундармаад оногдуулсан 2.6 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өчигдөр буюу 2021 оны долоодугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(192.82.90.177) 2021 оны 07 сарын 20

бүх хөрөнгий нь хураагаач ээ

1  |  0
ард иргэд(192.82.90.177) 2021 оны 07 сарын 20

өмхий зальтай авгай ард түмний мөнгийг идэж уучаад бас ялгүй гараа санаатай юу шоронд нь хийгээч

1  |  0
(66.181.189.11) 2021 оны 07 сарын 20

za tegeel 6 sar l bizdee

0  |  0
Зочин(103.10.23.149) 2021 оны 07 сарын 20

Жирийн иргэн байсан бол 10 жил өгөх байсандаа

0  |  0
c(202.126.88.40) 2021 оны 07 сарын 20

Баба ягаг 2 жил хагас улсын хөрөнгөөр тэжээх болсон нь харамсалтай. Учруулсан хохирлыг нь яаралтай төлүүл\n

0  |  0
zochin(49.98.155.112) 2021 оны 07 сарын 20

ene avgain uls.n hohrol yaj baragduulah yum bol Mgl iin huuli uurchlugduh shaardlaga tai uls hohrold uchruulch.d horigdood gargah yal bga ⁉️ uls iig hohrol.g baragduulj buh hurungiig huraaj avah heregtei ard tum nii tatvar.r zugaalsan hun 2jil horood gardag naad huuli baigaad hereg alga da

0  |  0
Top