Вирусийн эх үүсвэрийг хайх дараагийн шатны судалгааг АНУ-д хийх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 21

ДЭМБ-ын нарийн бичгийн газраас саяхан дурдсан КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг хайх  тухай хоёр дахь шатны ажлын төлөвлөгөө нь Хятад улсыг оролцуулсан олон орны байр суурьтай нийцэхгүй байна. Одоохонд 55 улс орон ДЭМБ-ын ерөнхий захиралд захиа илгээж, шинжлэх ухаанын үндэслэлийн дагуу вирусийн эх үүсвэрийг хайхыг уриалан, улс төрийн явуулга хийхийг эсэргүүцжээ.

Хятад улс хамгийн түрүүнд ДЭМБ-д хандан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг мэдүүлж байсан бөгөөд вирусийн эх үүсвэрийг хайх асуудалд нээлттэй байр суурь баримталж, хоёр ч удаа ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг урьж вирусийн эх үүсвэрийг хайх судалгаа өрнүүлсэн. Хоёр талын хамтарсан судалгааны хэсгийн албан ёсны тайланд бичигдсэн дүгнэлт, санаачилгыг хүндэтгэх ётсой.

Үүний зэрэгцээ “Цар тахлын эсрэг тэмцэлд хамгийн муу ажилласан орон”-ы хувьд, цар тахлын эсрэг АНУ-ын тэмцэлд эргэлзээ тааврын зүйл хамгийн олон, оношлогдсон өвчтөний тоо хамгийн олон, нас барсан тохиолдол хамгийн олон учраас дэлхийн хэмжээнд вирусийн эх үүсвэрийг хайх дараагийн шатны шалгалт судалгаа хийгдэх гол цэг нь байх ёстой.

2019 оны 7-р сард АНУ-ын биохимийн зэвсгийн хамгийн том бааз Форт Детрикийн биологийн лабораторийг гэнэт хаасан, түүнчлэн яг энэ үеэр үүсэл гарал нь тодорхойгүй “электрон тамхины өвчин” дэгдсэн. АНУ-ын Өвчин эмгэгийн хяналтын төв зэрэг эрх бүхий байгууллагынхан КОВИД-19 вирус бүр 2019 оны 12-р сард Америкт халдварлаж эхэлсэн хэмээх дүгнэлт гаргасан. Америкийн сүүлийн хоёр засгийн газар бүгд вирусийн эх үүсвэрийг хайх асуудал дээр хариуцлагаа Хятад улсад тохохыг зэхсэн бол, дэлхийн олон газар дахь тус орны 200 гаруй биологийн лабораторийн байгаа орнуудад багц олон халдварт өвчин дэлгэрсэн зэрэг олон зүйл дурдагдаад байхад өөрөө харин лабораторийнхоо үүрэг чадвар, ашиглалт зориулалтын талаар таг дараад сууж байна. Энэ бүхэн нь хүмүүс АНУ-ын засгийн газрыг “ил гаргаж болохгүй нууц”-аа далдалж байна хэмээн сэжиглэхэд хүргэж байна.

Ийм ч учраас БНСУ, Испани, Украин зэрэг олон орнуудын бие даасан мэдээллийн хэрэгсэл, олон нийт байр сууриа илэрхийлж, КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг хайх судалгаа шалгалтыг хамгийн илүү хүлээх ёстой орон бол Америк гэсэн байна. Энэ бол шударга ёс, шинжлэх ухаанд хандсан олон улсын хамтын нийгэмлэгийн уриалга бөгөөд вирусийн эх үүсвэрийг хайх асуудлыг улс төржүүлж буйд чиглэсэн эсэргүүцэл юм.

Олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгад Америкийн тал заавал хариу өгч, нэн даруй вирусийн эх үүсвэрийг хайх олон улсын шалгалтыг хүлээж, дэлхийн улс түмний асуултад хариулах ёстой.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.208) 2021 оны 07 сарын 22

Тийн ш дээ, зөв

0  |  0
Заагч(202.9.47.15) 2021 оны 07 сарын 21

Хар вирус хятадаас торгууль нэхэх естой.Хог хятадын лаборатория туршаад алдсан хятад вирус алийн болгон мэдэн будилах юм.

0  |  0
яг үнэн(59.153.114.43) 2021 оны 07 сарын 21

Үнэн шүү

1  |  0
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 21

Вирусийн эх үүсвэрийг анх тархаасан Хятадаас л хайна. Юун Америк, бусад орнууд. Хятад төлбөрөө төлөх ёстой.

0  |  1
Зангар(202.179.24.161) 2021 оны 07 сарын 21

Дэлхийн 7 млрд хүмүүсээс ази царайтай хүмүүс хамгийн аз жаргалтай хүмүүст тооцогддог. Ази бус царайтай хүмүүс хамгийн азгүй хүмүүс юм. Гэхдээ тэднийг царайгаар нь ялгаьарлан үзэж болохгүй. Харин харууд бол аль ч бүлэгт хамаагүй учраас тэд бас жаргалтайд тооцогдоно.

0  |  0
Top