"Петровис" ХХК-ийн шатахууны агуулахаас ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС олджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Дорнод аймгийн Хэрлэн сумын III багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петровис" шатахуун түгээс станцын агуулахаас нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. 

Тодруулбал, тус сумын III багийн “Чулуут” гэх газарт байх “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг  өчигдөр /2021.07.21/  08:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top