Зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг байсан этгээдүүдийг саатуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Охид, бүсгүйчүүдийг орон байраар хангаж, зохион байгуулалттайгаар бусдад биеийг нь үнэлүүлж байсан бүлэг этгээдийг саатуулж, хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий дөрвөн иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий гурван иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.115.44) 2021 оны 07 сарын 22

uu naadah chini bur haa saigui baina,zasgiin ordni chini hajuud hurtel baina,

0  |  0
Top